Д.Бат-Эрдэнэ: Өөрийнхөө үхлийг хайж хортой эм хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ

Бодибилдингийн тамирчин Д.Бат-Эрдэнийг допинг оруулж ирж худалдаалсан хэмээн зарим хэвлэл мэдээллээр шуугиж байгаа билээ. Тиймээс энэ талаар өөрөөс нь тодруулсан юм.

-Та ямар бэлдмэл оруулж ирсэн юм бэ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар хориглосон эм бэлдмэл гэж байсан.  Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Зүгээр л өөх шатаадаг бэлдмэл шүү дээ. Албаны хүмүүсийн хэлж байгаа шиг хориглосон заалттай нь биш. Тэмцээний үед өөх шатаах зориулалтаар 1-2 сарын өмнө хэрэглэдэг. Ер нь булчингийн ялгарал гаргах өөх шатаадаг бүтээгдэхүүн. Дэлхийн бүх улс орны бодибилдингийн тамирчид хэрэглэдэг.

-30-60 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн гэж албаны хүмүүс мэдээлэл өгсөн. Энэ үнэн үү?


-Намайг 30-60 сая төгрөгийн бэлдмэл оруулж ирсэн гэж хэвлэлээр бичээд байгаа юм. Яг үнэндээ тийм зүйл ерөөсөө байхгүй гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.  Уг нь өөрийнхөө хэрэглэдэг бэлдмэл болоод ганц хоёр тамирчны захисан бэлдмэлийг л авчирсан юм. Бүтээгдэхүүний хайрцаг дээр худалдаж авсан үнэ нь ч байгаа. Нийт дөрвөн сая гаруй төгрөгийн үнэтэй бэлдмэл. Замын зардалтайгаа нийлээд зургаан сай болж байгаа байх.

-Тайландад ч хориглосон бүтээгдэхүүн юм биш үү?

-Энэ бэлдмэлүүд Тайландын аль ч аптекад байдаг. Үнэхээр хориотой, хортой бол  бидэнд өгөхгүй шүү дээ. Дахиад сануулж хэлэхэд эдгээр бэлдмэл хориглодог төрлийнх нь биш ээ.  Өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг мэргэжлийн тамирчид тэмцээнээсээ 1-2 сарын өмнө булчингийн массаа алдахгүй, өөхний шаталтыг түргэсгэх гэж тарьдаг тариа. Энэ бол сэргээш допинг ч биш үүний ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.  

-Тэгвэл ямар шалтгаанаар Хил, гаалийн газраас ийм мэдээлэл хийсэн юм бол. Та юу гэж бодож байна вэ?

-Мэдэхгүй байна. Эдгээр бэлдмэлүүдийн хайрцаг дээр байгаа зааврыг орчуулж үнэн зөв мэдээллийг нийгэмд өгөхгүй бол буруу ойлголт төрөөд байна.  Яг одоо наадам болох гэж байгаа учраас бөхчүүдтэй  холбож тайлбарлаад байх юм. Хэвлэлийнхэн мэдээ, мэдээллээ нэвт шувт судалдаггүй юмаа гэхэд ядаж үнэн худлыг нь ялгаж салгаж байж  цацах хэрэгтэй биз дээ.

-Энэ тариаг өөх шатаадаг гэж та яаж мэдсэн юм бэ?


-Манайд ийм эм бэлдмэлийн үйлчилгээний талаар мэдэх мэргэжлийн хүн бараг байхгүй. Харин гадаадад бол өөр шүү дээ. Эдгээр бүтээгдэхүүнийг би гадаадад тэмцээн уралдаанд орох үедээ спортын анагаах ухааны эмч нараас мэргэжлийн зөвлөгөө авч байж сонгосон. Би залуу хүн. Өөрийнхөө үхлийг хайж хортой эм хэрэглэнэ гэж байхгүй шүү дээ. Урт наслахаа бодно биз дээ.

-Тамирчин хүн тэмцээнд бэлтгэхдээ ийм бэлдмэл хэрэглэх нь зөв юмуу?

-Өөрийгөө зөвтгөж байгаа юм биш л дээ. Бодибилдинг, повэрлиптинг хүчний спортын тамирчид өндөр ачаалалтай бэлтгэлийн үед тодорхой зааврын дагуу эм бэлдмэл хэрэглэдэг. Биед тодорхой хугацаанд үйлчилээд, биеээс шээс болон хөлсөөр дамжин гардаг. Бид 2-3 сар тутам эмнэлэгт шинжилгээ өгдөг.  Ингэхдээ дээрх бүтээгдэхүүн хүний биед хэрхэн өөрчлөлт оруулсан байна гэх мэт. Учир нь эмийг тодорхой тунгаар хэрэглэж байж үр дүнгээ өгдөг. Түүнээс хэтрүүлбэл ямар ч эм хор л болно шүү дээ.

-Би таниас дахиад асууя. Их хортой, сөрөг нөлөөтэй гэх мэдээллүүд цадаад байгаа шүү дээ?  

-Би тэгвэл дахиад хэлье. Сэргээш биш, эм ч биш.  Зүгээр л өөх шатаадаг булчингийн массыг алдагдуулдаггүй тариа. Гэтэл түүнийг сэргээшийн төрлийн маш хүчтэй, хор нөлөө ихтэй анбилоги стериодттой андуураад байгаа юм шиг байна л

-Үүнээс гадна нэг хайрцагнд нэг л байх ёстой бэлдмэлийг гурваар нь оруулж ирсэн гэж байсан?  


-Нэг хайрцагнд зориулалтаараа 3ширхэг бэлдмэл бас 10 ширхэгээрээ ч байдаг. Зориулалтын хайрцгандаа л байсан. Ер нь ямар зорилготой ийм худлаа мэдээлэл яваад байгаад үнэхээр гайхаж байна. Учрыг нь олох байх аа.

-Хил, гаалийн газраас таныг баривчилна гэж байсан. Танд энэ талаараа мэдэгдээгүй юм уу?

-Би баривчлуулах хэрэг хийгээгүй .Онгоцны буудал дээр буугаад явж байхэд  араас  Хил, гаалийн газрын ажилтнууд гэсэн хүмүүс ирээд “Мэдээллийн дагуу таныг шалгах хэрэгтэй байна” гэсэн. Би тухайн үед өөрийнхөө хэрэглээг авчирч байсан болохоор жижиг цүнхтэй явж байсан. Тэд их хэмжээний сэргээш бэлдмэл оруулж ирж байгаа гэх мэдээллийн дагуу шалгаж байна гэсэн. Үүнээс өөр зүйл байхгүй гэсэн. Ер нь Монгол улсын хуульд хориглоогүй эрүүл мэндийн яамны хориглосон эмийн жагсаалтанд ч байхгүй.  Гэтэл ийм худал мэдээлэл цацаж байгаад гайхаад л байна.

-Өмнө нь бас ийм бэлдмэл оруулж ирж байсан уу?

-Өнгөрсөн жил ДАШТ-д оролцохын өмнө өөрөө хэрэглэх гэж бага хэмжээтэйг оруулж ирж байсан. Гадаадад бэлтгэл хийгээд гадаадад мэргэжлийн эмнэлэг эмчийн хяналтанд тэмцээндээ бэлдэх санхүүтэй бол би ингээд хэрэглэх зүйлээ зөөгөөд явахгүй  байх байсан.

-Танд энэ талаар өөр хэлэх зүйл байна уу?

-Ний нуугүй хэлэхэд энэ спортод сэтгэл зүрхээ зориулаад явахад төрөөс дэмжих зүйл нэг ч байдаггүй. Тамирчид өөрсдөө л уралдаан тэмцээнийхээ талаар олж мэдэж , өөрсдөө зардлаа гаргадаг. Бодибилдинг, поверлиптийн төрлийг Олимпд оруулдаггүй шалтгаан нь тодорхой төрлийн сэргээшд хамаарах зүйл хэрэглэдэг учраас тэгдэг юм.  Угаас хэрэглэхээс ч өөр аргагүй. Үүнээс гадна өөх шатаадаг булчингийн массаа алдахгүй гэж өөрийн хэрэгцээндээ оруулж ирсэн бүтээгдэхүүнийг битгий хамаа замбараагүй ор үндэсгүй худал мэдээ болгоод нийгэмд цацаад бай гэж хэлмээр байна. Мөн бидний хэдэн тамирчиддаа сэтгэл зүрхээрээ дэмждэггүй юмаа гэхэд худал мэдээлэл бүү гаргаач гэж хэлэх нь зүйтэй болов уу.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • zochin (150.129.143.155)

    2014-09-27

    Zass ooro heregled l ywdag bol hend ymar hamaa bnaa. Uulzsan taarsan hvn bolgondo l teden togrog ogchih todii hugatsani dara goy bolgod ogi ged ywdag l yum bile. Tiim bj bolohgui bizde. Mongo l olj bwal ter hvnii ervvl mend hamaagui.

  • bi (203.169.50.231)

    2014-08-08

    tehdee tergui tom tom tamirchid tariagaar l garch irj bga bailgui dee yg adilhan l yvahgui bol yaj amjilt gargah bilee dee sain tarij sain beltgelee hiij bj delhiin tavtsand garna shuu dee kkkkkk

  • б (203.91.116.34)

    2014-08-07

    Чи битгий х.уц хажууд нь байсан юм шиг битгий ху.ц Zochin(180.149.78.26)-аа

  • Zochin (180.149.78.26)

    2014-08-07

    Oruulj irsen ter huchtei stroiduudiig n shireen deer taviad gargaj bnlee mongolchuud teneg bish shuu bas powerlifteruudiig hutgaj bnaa muu durs

  • улаан фанат чинь шүүү би (203.91.116.34)

    2014-07-10

    Сэтгэлээр уналгүй бэлдсэн тэмцээндээ анхаарлаа хандуулаарай угаас тамирчид биднийг төр засаг нь дэмждэг биш хэдэн олимпд ордог спортоо л дэмждэгээс. Улсынхаа тугыг өндөрт мандуулаад төрийнхөө дуулалын эгшиглүүлээд ирээрэй

  • Jo (103.26.193.10)

    2014-07-09

    Uuh shataagch bol awah yumcan. Lag tyrdag gesen

  • Найз (103.23.51.12)

    2014-07-09

    Баагий монголын тамирчидад бүх зүйл хаалттай дээрээс нь эх орон дэмждэггүй өнөө үед чиний зүтгэлийг чинь харлуулах гээд байгаа юм бишүү. Хажуунаас чинь л матчихсан байна шүү дээ. Хүнээ олж нөхөрлөөч тэр Нурлан Дорж энэ тэртэй битгий нийлээч матаач казак гартай хөгийн гарш дээ тэр муу гар. Яг тэр л чамайг матлаа шд даанч юмаа мэдэхгүй атаархуу муу казак

  • zochin (180.149.78.26)

    2014-07-09

    Horiotoi Emiin jagsaaltad orson esehiig ni shalguulchihaach

  • Зочин (103.29.144.27)

    2014-07-09

    Юугаа ч мэдэхгүй их мэдэгч нар дэмий зүйл бичиж хүмүүсийн нэр хүндээр тоглоод байх юм.Үнэндээ хүчний спортод хэрэглэдэг тусгай бэлдмэлүүд байдаг юм билээ.Зөв л хэрэглэх нь зүйтэй.Спортын өндөр амжилт хүсье.

  • (182.160.34.229)

    2014-07-09

    zaasss ih hemjeenii mash huchtei l doping shaachaad bat erdene chi bitgii ingej hudal yari

  • (203.91.116.34)

    2014-07-09

    ДЭЛХИЙН ШИЛДЭГҮҮД НЬ ХЭРГЭЛЭЖ БАЙХАД БИДНИЙ МОНГОЛ НЬ ЯАГААД ХЭРЭГЛЭЖ БОЛДОГГҮЙМ БАТЭРДЭНЭЭ 11САРД БОЛОХ АРНОЛД КЛАССИК ТЭМЦЭЭНД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ ЗААВАЛ АЛТЫН НЬ АВААД ИРЭЭРЭЙ

  • Saraao (103.26.193.9)

    2014-07-09

    Za hen medlee, yadargaatai ym

  • boroo (203.160.55.118)

    2014-07-09

    Ataarhalaa gj ooriin hvcheer zvtgej bgaa tamirchidiig yah gj ingej horolson yum hiideg bnaa

  • (202.131.233.114)

    2014-07-09

    манай зарим нэг тамирчид үнэн алиа зантай гарууд байхым аа тэгээд матжил байдаг тэр матаасаар нь ажиллаж л байдаг гээд албан хаагчид ч яахав ажилаа хийж байгаа байлгүй тэр атаархагчид л новшийн байна даа

  • тамирчин (203.91.116.34)

    2014-07-09

    бөхчүүд хүртэл 2 ширхэг аналгин уухад допинг илэрсэн гээд байдаг биздээ юугаа ч мэдэхгүй байж допинг мөн гээд цацаад байгаа нөхдүүд л харин сонин байна. Яг ямар учиртай хорлоод байгаам бол. Тамирчид бүгд л хэргэлдэг бүтээгдэхүүн шүү дээ өөх шатаах тариаг

  • АРХАГ БОДИЧИН (202.179.15.125)

    2014-07-09

    БАГИ БИ АВЬЯА,НААДУУЛ ЧИНЬ ДОНГОСЧ Л БАЙГ САЙН ҮЙЛ ХИЙСЭН БОЛГОН АДЛУУЛЖ АМЬДАРДАГ ЧИВЭЛТ ХОРВОО