
Сирийн химийн зэвсгүүдийг Газар дундын
тэнгист устгаж эхэлсэн
тухай Пентагоны төлөөлөгч Стив Уоррен
мэдэгдлээ. Энэ ажиллагаанд Америкийн “Кэп
Рей” хөлөг онгоц оролцож
байгаа бөгөөд хөлөг дээр
нийтдээ 600 тонн химийн
зэвсэг ачжээ. АНУ-ын
Батлан хамгаалах яамны
төлөөлөгч Стив Уоррен
цаг агаарын улмаас
нарийн хугацааг тодорхой
хэлж чадахгүй ч 60 хоногт багтаан дээрх ажиллагааг гүйцэтгэхээр
төлөвлөсөн гэж хэлжээ. Сирийн эрх баригчид ОХУ-ын идэвхтэй
оролцоотойгоор Химийн зэвсэг хориглох конвенцид нэгдэхийг
зөвшөөрч 2013 оны есдүгээр сард химийн хорт бодисынхоо нөөцийг
бүрэн устгасан байна. Сирийн эрх баригчид АНУ-ын халдлагын
аюулын улмаас ийм алхам хийсэн аж. Вашингтон Дамаскийг 2013
оны наймдугаар сард үй олноор хөнөөх химийн зэвсэг ашигласанд
буруутгасан юм. Үүнээс өмнө Америкийн тал “Дамаскт Засгийн газрыг
эсэргүүцэгчдийн эсрэг химийн зэвсэг ашигласан тохиолдолд олон
улсын хамтарсан цэргийн хүчнийг Сирид оруулна” гэж мэдэгдсэн.
Харин өнгөрөгч зургадугаар сарын 23-нд Сирийн химийн зэвсгийн
сүүлчийн хэсгийг Америкийн “Кэп Рей” хөлөг онгоцонд ачжээ.
Ямартай ч НҮБ-ын Ауюлгүйн зөвлөл, Химийн зэвсгийг хориглох
байгууллага 2013 оны наймдугаар сард Сирийн босогчдын эсрэг
Дамаскийн эрх баригчид сарин хэмээх химийн хорт бодис ашигласан болохыг баталсан юм.
Сэтгэгдэл (0)