Украинтай хамтарсан тэнгисийн сургуулилтын товыг зарласангүй

АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/ Украинтай хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилтын тов хараахан тодорхой болоогүй байна гэж Оросын “РИА Новости” агентлагт хэлжээ. Москвагийн эрх баригчид АНУ-ын Украинтай хамтарч хийх энэхүү сургуулилтад анхаарлаа хандуулж байгаагтай холбогдуулан “РИА Новости” агентлаг Пентагоноос лавлажээ. Үүнээс өмнө Пентагоноос “АНУ Украинтай хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилт хийнэ” гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн НАТО цэргийн үйл ажиллагааныхаа төвшинг нэмэгдүүлж, одоогийн байдлаар НАТО-гийн хөлөг онгоцны томоохон цуваа Хар тэнгис дэх есөн цэгт байрлалаа эзлээд байна. Энэ нь өнгөрсөн арван жилд НАТО-гоос хамгийн олон хөлөг онгоц Хар тэнгист ирсэн гэсэн үг аж. Украины Бриз тэнгист зохиох дээрх сургуулилтын бэлтгэл ажил хангагдсан энэ үед ОХУ Хар тэнгист байлдааны 20 орчим хөлөг онгоц болон туслах усан онгоцуудын бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний тэнгисийн цэргийн сургуулилт эхлүүллээ. Монтрёгийн конвенциор улс орнуудын байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгисийг шууд ашиглах боломжгүй ба энд хамгийн дээд тал нь 21 өдөр байх ёстой аж. Харин АНУ-ын харуулын хөлөг онгоц “USS Taylor” энэ жилийн эхээр уг конвенцийг зөрчиж, хязгаарыг 11 өдрөөр хэтрүүлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.55.191.76)

    2014-07-12

    Хуучин социалист гэж байсан оронууд хоорондоо муудалцах хэрэгүйээээ

  • (202.21.113.140)

    2014-07-10

    hartengis dahiad baruun evropiin daLAICHDIIN TSOGTSOSOOR HOOLLOH NI DE.

  • зочин (103.26.193.6)

    2014-07-10

    АНУ, ПЕНТАГОН ЕВРОПООС САВРАА ТАТ.

  • зочин (103.26.193.6)

    2014-07-10

    АНУ, ПЕНТАГОН ЕВРОПООС САВРАА ТАТ.