Дэлхийд асар том нүх үүсчээ
- 2014-07-17
- Дэлхий
- 0
Оросын Ямал-Ненецийн тойрогт газрын гадарга дээр асар том нүх илэрчээ.
Энэ нүх үүссэн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Энэ нь ямар нэг
дэлбэрэлт, туршилтын үр нөлөөгөөр үүссэн байж болох юм хэмээн нэг хэсэг
нь үзэж, нөгөө хэсэг нь болохоор хэн нэгэн хүмүүс зүгээр л тоглоом
шоглоом хийж байгаа хэрэг гэжээ.Асар том нүх олдсон тухай мэдээлэл долдугаар сарын 10-нд интернэтэд гарч эхэлсэн байна. Нийгмийн “Тюмень-Космопоиск” сүлжээний хэсэг идэвхтнүүд энэ тухай хамгийн түрүүнд мэдээлжээ. Тэд мэдээндээ хавсаргасан дүрс бичлэгт хийсэн тайлбартаа, "Тюмень мужийн Ямал-Ненецийн автономит тойргийн Боюаненково тосгоноос холгүй байгаа бөгөөд асар том хэмжээтэй, хэд хэдэн Ми-8 нисдэг тэрэг ямар нэг зүйлийг шүргэчих вий хэмээн болгоомжлолгүйгээр энэ нүх рүү орчихож болох хэмжээний” хэмээн бичжээ. “Магадгүй анх цөмийн туршилт, дэлбэрэлт эсхүл солирын хэлтэрхий унасны үр дагавар уу хэмээн таамаглаж байсан ч нүхний гүнд ус урсаж байгаа нь харагдсан" гэж мэдээнд дурдсан байна.
“Российская газета” сонинд бичсэнээр, Югра хотын оршин суугч, нисэхийн тээврийн компанийн инженер Константин Николаевын сонины редакцид өгсөн дүрс бичлэгийг гуравдугаар сарын сүүлчээр нисдэг тэрэгнээс хийсэн байна. Тийм нүх байгаа нь дүрс бичлэгт тод харагдаж байгаа юм. Сонинд тайлбарласнаар, “нисдэг тэрэгний багийнхны хувьд энэ нь нээлт биш. Энэ нүх бүр хоёр жилийн өмнө бий болсон” гэжээ.
Ямал-Ненецийн автономит тойргийн захирагчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, нүх үүссэн газар руу шинжээчдийн хэсэг явахаар зэхэж байгаа гэнэ. Эрдэмтэд эхлээд хөрс, агаар болон усны шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд улмаар нүх үүсэх шалтгааныг тодруулахад туслана гэж үзэж байна.
Интернэт хэрэглэгч олон мянган хүн сүүлийн өдрүүдэд уг дүрс бичлэгийг үзжээ. Тэд энэ нь юу байж болох тухай өөрсдийн саналыг бичсэн байна. Солир унаснаар “нүх” үүссэн байж болох юм хэмээн нэг хэсэг нь таамаглаж, нөгөө хэсэг нь үүнийг харь гаригийн хөлөг сүйрсний үр дагавар гэж үзэж байна. Бусад нь байгалийн шатдаг хий дэлбэлснээр нүх үүссэн гэж үзэж байгаа ажээ.
С.Инда

Сэтгэгдэл (1)
doSHK0,.! (103.26.193.17)
tgd ter bichlegn haan bn hud2