АНУ: Боингийг “газар-агаар” ангиллын пуужингаар сөнөөсөн

Малайзын “Boeing-777” нисэх онгоцыг “газар-агаар” ангиллын пуужингаар сөнөөжээ хэмээн Америкийн тагнуулын албаныхан нотлож байгааг WSJ сонинд мэдээлжээ.

Хэн зорчигч тээврийн нисэх онгоцыг сөнөөсөн нь одоогоор тодорхойгүй байна гэж мэдээнд онцлон дурджээ.

Донецк мужийн агаарт “Boeing-777” нисэх онгоцны сүйрснийг Украины ерөнхийлөгч Петр Порошенко салан тусгаарлагчдын үйлдсэн террорист ажиллагаа гэж мэдэгдээд байгаа. Украины хүчнийхэн болон салан тусгаарлагчид болсон явдлын бурууг бие бие рүүгээ түлхэж байна.

НҮБ-д суугаа Украины байнгын төлөөлөгч нисэх онгоцны сүйрэлд Оросын цэргийнхэн холбогдолтойг нотлох баримтыг танилцуулахаар бас амлажээ.

С.Инда

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)