Малайзын онгоцны ослоор 80 хүүхэд амиа алджээ

Дөрөвхөн сарын өмнө 239 хүнтэй Малайзын онгоц ор сурагггүй болж, дэлхий нийтийг цочроосон. Гэвч өнөөдрийг хүртэл онгоцны сэг зэм, зорчигчдын талаархи ямар ч сураг ажиг байхгүй байгаа. Энэ хэргийн дуулиан намжиж амжаагүй байтал дахин нэг онгоц осолдож дэлхий нийт харуусалд автлаа. Онгоц Амстердамаас Куала Лампурыг чиглэн явсан бөгөөд онгоцонд багийн гишүүдтэй нийлээд 298 хүн зорчин явсан юм. Тэгвэл харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн дунд 80 хүүхэд байсан гэдгийг НҮБ-аас мэдээллээ.

Амиа алдсан иргэдийн дунд сайн дурын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид, сэтгүүлч, багш гээд салбар бүрт амжилттай ажиллаж байсан хүмүүс байсан аж.

Эдгээр хүмүүсийн дунд нэг гэр бүлийн дөрвөн ч хүн байсан бөгөөд 47 настай Жон Паулсен гэх Нидерланд эр эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт ээж дээрээ очихоор явж байсан гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.117.4)

    2014-07-20

    80 huuhdin ami nasni tuluu Putin uh