
Хятадын өмнө зүгийн
Хюнань мужид холын аяллын
автобус шатамхай шингэн
ачиж явсан ачааны тэрэгтэй
мөргөлдсөний улмаас 38 хүн
амиа алдаад байна. “Синьхуа”
агентлагийн мэдээлснээр
өнгөрөгч бямба гаригийн
өглөө шатамхай шингэнтэй
ачааны тэрэг зорчигч
тээврийн автобусны араас
мөргөсний улмаас гал гарч улмаар дэлбэрчээ. Сэтгүүлчид замын
чанар муу, аюулгүй тээвэрлэлт хийхгүй байгаагаас иймэрхүү осол
удаа дараа гарч буйг сануулдаг юм. Ослын газарт гал сөнөөгчид
таван цаг орчим ажилласан бөгөөд таван зорчигч гэмтэж, түлэгдсэн
оноштойгоор эмнэлэгт эмчлүүлж байна.
Сэтгэгдэл (0)