Forbes ”Хятадынх” болов
- 2014-07-21
- Дэлхий
- 0
"Өвөг эцгийн минь үүсгэн байгуулсан 97 жилийн түүхтэй компанийн хувьд шилжилтийн үе ирээд байна. Гэхдээ үүнийг байр сууриа бататгах боломж гэж харваас зохилтой" хэмээн ноён Форбес мэдэгджээ.
Хэвлэл, телевиз болон бусад чиглэлийн үйл ажиллагаараа дамжуулан сар бүр 75 сая хүнд хүрдэг гэж Forbes-ийн зүгээс мэдэгддэг юм. Өнгөрсөн 11-р сараас хөрөнгө оруулагч хайж эхэлсэн Forbes-ийн төв байр АНУ-д хэвээр байх бөгөөд олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулаад байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Бараг 100 жилийн турш гэр бүлийн
эзэмшилд байсан Forbes Media дийлэнх хувьцаагаа Хонгконгод төвлөрч үйл
ажиллагаа явуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдад худалдсанаа зарлалаа.
Тодруулбал, Монголд 5-р сараас хэвлэгдэж эхэлсэн Forbes сэтгүүлийг
эзэмшигч Forbes Media –г "Integrated Whale Media Investments" худалдан
авсан байна. Энэхүү хэлцлийн үнийн дүнг зарлаагүй байгаа ч Форбесийн
гэр бүлийнхэн эзэмшилд нь "жинтэй" хувьцаа үлдсэн гэж мэдэгджээ.
Үүнээс гадна Стив Форбес ТУЗ-ийн дарга, ерөнхий редакторын албан
тушаалдаа хэвээр үлдэх юм байна.
Сэтгэгдэл (0)