“Forbes Japan”сэтгүүлийн нээлтэн дээр Японы ерөнхий сайд Шинзо Абе баярын мэндчилгээ дэвшүүлжээ
- 2014-07-21
- Үнэн
- 0

Японы ерөнхий сайд Шинзо Абе “Forbes Japan” сэтгүүлийн нээлтэд баяр хүргэж, дүрст мэндчилгээ илгээжээ. Ерөнхий сайд Абе “Forbes Japan” маш чухал цаг үед хэвлэгдэн гарч байгаад баяртай байна гээд тус сэтгүүл Япон улсыг гадаад ертөнцтэй холбох чухал гүүр болох нь дамжиггүй. Хамгийн гол нь манай улсыг олон жил хойш татаж байсан хэтэрхий дотогшоо сэтгэлгээг задлахад “Forbes Japan” сэтгүүлийн оруулах хувь нэмэр их юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Дүрст мэндчилгээг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл доорх линкээр орно уу.
http://www.forbes.com/video/3664443515001/
Олуулаа авхуулсан зургын тайлбар:
“Forbes Media” группийн Ази хариуцсан захирал Вилльиам Адамопулоз, “Quantum Leaps” корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Нобиуки Идей, “Kikkoman” корпорацийн хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга Июзабиро Моги, “Forbes Media” группийн ерөнхий эрхлэгч, Удирдах зөвлөлийн дарга Стив Форбес, Япон улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд Тошимицу Мотеги, Veldt корпорацийн ерөнхий захирал Жин Ноногами, “Forbes Japan” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч бөгөөд “Atomixmedia” корпорацийн ерөнхий захирал Макото Такано нар.
Cover зургын тайлбар:
Quantum Leaps” корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Нобиуки Идей болон Veldt корпорацийн ерөнхий захирал Жин Ноногами нар “Forbes Japan” сэтгүүлийн анхны дугаарын нүүр хавтсан дээр гарчээ.


Сэтгэгдэл (0)