Өвөрмонголд Чингис хааны долоо хоног эхэлжээ
- 2014-07-22
- Дэлхий
- 0
Өнгөрөгч баасан гаригт Өвөр Монголын өөртөө засах орны
Ордос хотын ойролцоох Чингис хааны дурсгалын цогцолбор
бунханд Чингис хааны соёлын аялал жуулчлалын 10 дахь долоо
хоног эхэллээ. Эзэн Чингис хааны жинхэнэ бунхан олдоогүй ч Ордос
дахь Чингис хааны бунхан хамгийн алдартай бунхнуудын нэг юм.
Монголчууд Чингис хааныг соёлын үнэт зүйлээр сурталчлан түүний
зураг болон нэрийг ашиглахын сацуу Монгол Улсыг үндэслэгчдийн
нэг хэмээн хүндэтгэдэг. Тиймээс энэ удаагийн долоо хоногийн арга
хэмжээнд Монголын уламжлалт спотын төрлүүд болон соёлын
тоглолтууд, түүний дотор морь уралдаж, бөх барилдаж, нум сум
харвана гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)