“Боловсрол, Шинэчлэл 2014” үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна


Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн боловсролын газар, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв,  Их дээд сургуулиудын консорциум,  Хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл Групп” ХХК хамтран “Боловсрол, Шинэчлэл 2014” олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн үзэсгэлэнг болж байна.

Уг үзэсгэлэн яармаг 2014.04.18-наас 21-ний өдрүүдэд Мишээл Экспо Төвд үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэнд гадаадын 6 орны  20 гаран сургуулиуд болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургуулиуд, хэлний төвүүд оролцоно.

Үзэсгэлэнд  ирсэнээр:
•    Гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг авах, хэрхэн амжилттай хамрагдах талаар зөвөлгөө авах
•    Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга өдөрлөг, уулзалт зөвөлгөөнд оролцох
•    Ахлах сургууль болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын сургалт, зөвлөгөөнд оролцох
•    Оюутан, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээнд хамрагдах 
•    Боловсролын салбарын хөгжлийн чиг хандагын мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Зохиомж дээд сургууль ажиллаж байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)