Ч.Шижир-Эрдэнэ: Муай-тай хүнд спортын төрөл
- 2011-12-02
- Спорт
- 0
Муай-тай боксын дэлхийн аварга шалгаруулах дунд жингийн тэмцээн ирэх сард Узбекстанд болно.
Муай-тай боксын дэлхийн аварга шалгаруулах дунд жингийн тэмцээн ирэх сард Узбекстанд болно. Манай улсаас кикбоксын ОУХМ Ч.Шижир-Эрдэнэ оролцохоор бэлтгэлээ базааж байгаа билээ. Түүнтэй тэмцээний бэлтгэл, муай-тай боксын тухай ярилцлаа.
-Хэзээнээс муай-тай боксоор хичээллэсэн бэ?
-Багадаа тулааны спорт сонирхдог хүүхэд байсан. Харин манай Дундговь аймагт тулааны чиглэлийн дугуйлан, секц байгаагүй юм. Тэгээд аравдугаар ангиа төгсөөд хотод ирээд кикбоксоор хичээллэх боломж олдсон. Тухайн үед “TM” телевизээр багшийн хөтөлдөг тулааны нэвтрүүлэг гардаг байсан. Нэвтрүүлгийг үзээд л кикбоксоор хичээллэхээр шийдсэн. Түүнээс хойш кикбоксын ОУХМ, “Мишээл” кикбоксын клубийн багш О.Алтанпүрэвийн удирдлаган дор кикбокс, муай-тай боксоор хичээллэж байна.
-Кикбокс муайтай боксоос юугаараа ялгаатай вэ?
-Муай-тай бокс Таиландын үндэсний спорт. Хааных нь ивээл дор байдаг учраас сайн хөгжсөн спорт. Муай-тай боксыг мөн тулааны спортын хаан, оргил нь гэж ярьдаг. Кикбокст тохой, өвдөг оролцдоггүй. Харин муайтай өвдөг, тохой бүх зүйлийг хослуулдгаараа онцлогтой. Хүнд хэцүү спортын төрөл гэж хэлж болно. Мөн гурван минутаар таван үе өрсөлддөг. Тамирчдаас ур чадвар, хөлс хүч шаарддаг спорт юм.
-Өмнө нь ямар тэмцээнд оролцож байв?

-Өнгөрсөн онд Австрийн Инсбрук хотноо зохиогдсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, энэ оны гуравдугаар сард Бангкокт болсон дэлхийн муай-тай боксын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн 2010, 2011 оны Улсын аварга тамирчин болсон. Таиланд, Хонконг, БНХАУ-ын мэргэжлийн муай-тай боксын рингэнд амжилттай тулалдаж 18 удаа өрсөлдсөнөөс 14-т нь өрсөлдөгчөө ялсан.
-Удахгүй дунд жингийн Дэлхийн аварга шалгаруулах муай-тай боксын тэмцээнд болно. Сонирхолтой болох байх?
-Энэ удаагийн дунд жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнө нь зохиогдож байснаасаа илүү сонирхолтой болно Миний хувьд Англи, Узбек, Украины дэлхийн шилдэг тамирчинтай өрсөлдөнө.
-Тулааны эхний өдөр Узбекстаны боксчинтой өрсөлдөнө. Тамирчнаа судалсан уу?
-Тоглолтыг нь өмнө нь харж байсан. Одоо тоглолтынх нь бичлэгийг үзээд судалж байна. Тулааны эхний өдөр Узбекстаны тамирчин Санжар Хушиназаровтой тулалдана. Сайн тамирчин учраас бэлтгэлээ сайн базааж, тактикаа зөв боловсруулж тоглоно. Түүнийг ялбал Украины боксчинтой учраа таарах байх.
-Тулааны спортоор хичээллэх нь эрсдэлтэй. Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?
-Гэр бүл, хамт олныхоо дэмжлэгтэйгээр өдий хүртэл кикбоксоор хичээллэж байна. Хүмүүсийг харахад спортоор хичээллэж байгаа хүн хэцүү байдаг юм шиг санагддаг байх. Гэхдээ спортоор хичээллээд тоглолт нь ороод ирэхээр хүнийг хатуужилтай болгодог. Мөн дайчин, зоримог болгож байгааг мэдэрнэ. Бас баяр баясгаланг спортоос авч болдог.
-Тулалдаж байсан тамирчдаас хамгийн хүчтэй нь аль улсынх байв?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Таиландын тамирчинтай таарсан. Өнгөрсөн намар олон цуврал тэмцээн болсон. Түүнээс харахад хамгийн хүчтэй өрсөлдөгч Таиландын боксчид байсан. Хүүхэд байхаасаа л муайтай боксоор хичээллэдэг болохоор техник нь хүртэл илүү хөгжсөн санагдсан.
-Кикбоксын тэмцээнд оролцоод нууц биш бол хэдэн төгрөгийн шагнал авдаг вэ?
-Өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор олон улсын чанартай тэмцээнд амжилт гаргасан спортын бүх төрлийн тамирчдад шагнал өгдөг болсон. Бусад тэмцээний хувьд оролцож байгаа орны тооноос хамаараад өөр өөр. Мэргэжлийн тэмцээн зохион байгуулж байгаа газар нь тодорхой хэмжээний шагнал олгодог.
-Манай улсад кикбокс хөгжих боломжтой юу?
-1990 оноос хойш хүүхэд залуус кикбоксоор хичээллэж байгаа болохоор хөгжиж байгаа спортын төрөлд орно. Ирэх дөрөвдүгээр сард Монголын бүх ард түмний спортын наадам болно. Бүх зардлыг нь төрөөс гаргана. Анх удаагаа олимпийн бус спортын төрөл буюу кикбокс орж буйгаараа онцлогтой юм. Дэлхийд 200 гаруй улс байдгаас 100 гаруйд кикбокс хөгжиж байна. Олимпийн зарим төрлийн спортыг бодвол илүү хөгжиж байгаа гэхэд буруудахгүй байх. Өдөрт гурван сая хүн кикбоксоор хичээллэдэг гээд бодохоор гоё байдаг.
-Охид кикбоксоор илүүтэй хичээллэдэг болсон гэж сонссон?
-Кикбокс хүний биеийн галбирыг маш сайн гаргаж чаддаг. Гарын дээд үе мөч оролцдогоос гадна хөл тааз гээд бүхий л газар зэрэг ажилладаг. Тиймээс зөвхөн манай оронд ч гэлтгүй дэлхийн бусад оронд охид, бүсгүйчүүд кикбоксоор эрчимтэй хичээллэх болсон.
-Дараагийн тэмцээн уралдааны тов гарсан уу?
-Бидний хувьд чухал жилүүд ирж байна. 2013 оны зургадугаар сард Солонгосын Инчон хотод тулааны урлагийн IV их наадам болно. Энэ тэмцээнд өмнө нь оролцсон тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин одоо медалийн өнгөө хувиргах зорилготой оролцож байна. Үүний дараа ОХУ-ын Санкт-Петербургт дэлхийн тулааны спортын IV наадам болно. Мөн аймагтаа очиж кикбоксоо хөгжүүлэх бодолтой байгаа.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)