912 босогчийг суллажээ
- 2011-12-02
- Дэлхий
- 0
Сирийн эрх баригчид гуравдугаар сарын дундуур эхэлсэн дотоодын мөргөлдөөнд оролцон баривчлагдсан 912 хүнийг суллажээ.
Сирийн эрх баригчид гуравдугаар сарын дундуур эхэлсэн дотоодын мөргөлдөөнд оролцон баривчлагдсан 912 хүнийг суллажээ. Энэ нь Сирийн сөрөг хүчин болон Арабын лигийн гол шаардлагын нэг байсан юм. Цагдаа нар бослого үймээнд оролцсон нийт 1180 хүнийг баривчилсан. Харин тус улсын Засгийн газар тэднийг суллахаа өнгөрөгч сарын эхээр амласан. Гэтэл энэ шийдвэрээ заасан хугацаанд биелүүлээгүй улмаас Арабын лиг Сирийг холбооноос хасч, эдийн засгийн хориг арга хэмжээ ногдуулсан юм. Түүнчлэн Европын холбоо Сирийн Засгийн газар болон банкуудтай харилцах харилцаагаа зогсоож тус улсыг олон улсын тавцанд ганцаардуулсан. Энэ нь 2000 онд Засгийн эрхэнд гарсан Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг анх удаа улстөрийн хоригдлуудыг суллах шийдвэр гаргахад ийнхүү нөлөөлсөн байна.www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)