А.Атамбаев ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө
- 2011-12-02
- Дэлхий
- 0
Киргизстаны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Алмазбек Атамбаев
өчигдөр тангаргаа өргөж үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.
Киргизстаны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Алмазбек Атамбаев өчигдөр тангаргаа өргөж үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Социалист ардчилсан намын дарга, 55 настай тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд аравдугаар сарын 30-нд болсон сонгуульд 60 хувийн санал авч 16 өрсөлдөгчөө илт давуу ялсан. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард олон нийтийн бослого хөдөлгөөн болж Ерөнхийлөгч Курманбек Бакиев огцорсны дараа тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг Роза Отунбаева гүйцэтгэж байсан юм. Ерөнхийлөгч К.Бакиевыг огцорсны дараа тус улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгож байхаар болсон. А.Атамбаевийн тангараг өргөх ёслолд Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гуль, Гүржийн Ерөнхийлөгч Михайл Саакашвили, Казакстаны Ерөнхий сайд Каррим Массимов, Тажикстаны Ерөнхий сайд Окил Окилов, Азербайжаны Ерөнхий сайд Артур Расизаде болон Орос, Хятад, Узбекстан, Белоруссь, Туркменистаны албаныхан оролцжээwww.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)