Швейцарийн цасгүй өвөл цанын баярын нээлтийг хойшлууллаа
- 2011-12-02
- Дэлхий
- 0
Швейцарт цасгүй өвөл болж байгаа нь жил бүр уламжлал болгон зохиогддог
цанын баярын нээлтийг хойшлуулаад зогсохгүй, цанын баазуудыг үйл
ажиллагаагаа түр зогсооход хүргэж, зорьж ирсэн жуулчдыг буцах, цас
орохыг хүлээхийн аль нэгийг сонгохоос өөр аргагүй болгосон байна.

Цаг агаарын нөхцөл ийнхүү урьд урьдны жилүүдийнхээс илүү халуун байгаа нь хиймэл цас оруулагч машинд хүртэл хүндрэлтэй байгаа тухай Швейцарийн Аялал Жуулчлалын байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан ярьжээ. Түүний хэлж байгаагаар, цанын баазын зүгээс жуулчдад янз бүрийн онцгой хямдрал үйлчилгээг санал болгож, үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд торгоож байгаа бөгөөд ирэх долоо хоногт цаг агаар сэрүүсэх байх хэмээн найдаж байгаа ажээ.
Тэрээр өчигдөр Ассошэйтд Пресс агентлагт өгсөн ярилцлагандаа “Цаг агаарын урьдчилсан төлвөөр арванхоёрдугаар сарын дунд хүртэл цас орохгүй гэж байгаа нь цанын баазтай холбоотой уг асуудлыг улам хурцатгах төлөвтэй байна” хэмээн ярьсан байна.
Аялал Жуулчлалын байгууллагын дарга Ян Бакзковский одоогийн байдлаар бүх талбайн тэн хагас буюу 16 км хиймэл цасан талбай дээр гулгах боломжтой байгаа тухай мэдэгджээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
(49.0.159.83)
dfsafa