АНУ-ын тагнуулын онгоц оросуудаас зугтжээ
- 2014-08-06
- Дэлхий
- 0
АНУ-ын тагнуулын нэгэн онгоц
өнгөрөгч сард Оросын сөнөөгч
онгоцнуудад баригдахаас зугтаж
Шведийн агаарын хилд нэвтэрсэн
гэж “Нью-Йорк таймс” сонин
мэдээллээ. Энэ явдал долдугаар
сарын 18-нд болсон бөгөөд
онгоцыг Орос болон Шведийн тал
хэдийнэ мэдсэн байна. АНУ-ын
албаныхны хэлснээр, тус улсын
Агаарын хүчний “RC-135” электрон
тагнуулын онгоц Балтийн тэнгисийн
дээгүүрх олон улсын агаарын орон
зайд нисч байсан ч ийнхүү Оросын
сөнөөгчдийг дөхөн ирэх үед зугтжээ.
“RC-135” нь нисгэгчтэй тагнуулын
онгоц бөгөөд ОХУ-ын сөнөөгч
онгоцуудад илрэхээс эмээсэн үү,
аль эсвэл устгана гэж бодсон уу
ямартай ч олон улсын агаарын
хилийн хуулийг зөрчиж Швед рүү
зугтжээ. Түүнчлэн Швед нь НАТО-
гийн гишүүн биш бөгөөд
Европын багийнхан
дээрх үйлдлийг АНУ-ын
буруу гэж мэдэгджээ.
АНУ, ОХУ-ын харилцаа
Вашингтон Москваг
Киевийн Засгийн
газартай тэмцэж буй
босогчдыг дэмжиж,
зэвсэг нийлүүлсэнд
буруутгасан Украины
хямралын асуудлаар
дэлхийн II дайнаас
хойшхи хамгийн доод
төвшиндөө хүрээд байгаа бөгөөд
АНУ-ын албаныхан Оросын
сөнөөгчдийг өөрийнх нь тагнуулын
онгоцыг сөнөөж магадгүй гэж
үзсэн бололтой. Тэгвэл Шведийн
агаарын хөдөлгөөний хянагчид
АНУ-ын тагнуулын онгоцыг Польш,
Литвийн хоорондох Оросын
Балтийн тэнгисийн цэргийн хүчний
томоохон хэсэг байрладаг боомт
хот Калининградын ойролцоо нисч
байсан гэж мэдээлжээ. Харин АНУ-
ын албаныхан “RC-135” Шведийн
агаарын хилийг зөрчсөн ч тус улсын
агаарын хөдөлгөөний хянагчид
байрлалыг нь буруу тогтоосон гэж
мэдэгджээ.Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (3)
зочин (112.72.13.222)
Амеркийн тагнуул алиагаа алдаж дээ. Дахиад нэг снюдэн булайгий нь дэлгэжжэ. Сөнөх цаг нь дөхөхөөр өөрөө өөрийгөө дөнгөлдөг гэдэг үнэн бололтой.
Г.Батнасан (202.179.10.94)
Америк хүн гэж байхгүй. Энэ Обама Африкын цагаачийн удам угсаа. Цагаан морийг ногоо хатгаж цагаачийг цагаа хатгав гээч болоод байна. Орос, Хятад,Арабын орнуудын өөдөөс цор цор хийж байж удахгүй уух цагаа ч олдохгүй болно доо хөөрхий.
(202.179.13.192)
Энэ Америкийн хөрөнгөтнүүд чинь хүн төрөлхтөний дайсан нөгөө арабуудын хээд байгаагаар шуламын улс нь мөн бололтой.Америкийн элчин гээд нэг гоонь авгай хүртэл манай дотоод хэрэгт хүртэл оролцоод авсан биз дээ.Монголыг завхруулж дампууруулсан улс бол хувхай муу янкууд нэгч үйлдвэр барьж ажиллуулаагүй байж тамсагийн нефтийг хятадуудад зарчихаад явсан муу нохойнууд байгаа юм.