ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ зохиохыг хориглож магадгүй
- 2014-08-06
- Дэлхий
- 0
“Дээд Рада” буюу Украины парламент ОХУ-д 2018 оны
хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/
зохиох эрхийг хураан авахыг санал болгосон 4420 тогтоолын
төсөл бүртгэснээ мэдээллээ. Гэсэн хэдий ч Украины эрх баригчид одоогоор ОХУ-д 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ- ийг зохиохыг хориглох асуудлаар хэлэлцэхийг хүсч байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Үүнээс өмнө тус улсын хэд хэдэн улстөрч болон Их Британийн шадар сайд Ник Клегг тэргүүтэй эвслийн Засгийн газрын зарим гишүүн ОХУ-аас дээрх эрхийг хураан авахыг шаардаж, барууны орнуудыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-нд нөлөөлөхийг уриалсан. Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон спортын арга хэмжээг улс төртэй хутгахгүй байхыг хүсч буйгаа мэдэгдсэний дараа ОХУ-д спортын хамгийн том наадмуудын нэгийг зохиохыг хориглох тухай яриа намжсан юм.
Гэхдээ барууны орнууд Оросын эрх баригчдын Украин дахь бодлогоос хамаарч 2018 оны наадмыг зохион байгуулах эрхийг ОХУ-аас хурааж магадгүй.
Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (0)