Израиль Жон Керригийн яриаг нууцаар сонсчээ
- 2014-08-06
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрөгч
долдугаар сарын сүүлчээр Израилийн нийслэл Иерусалим
хотод айлчилж, Израиль, Палестины асуудлаар Вашингтон
дахь албаны хүмүүстэй утсаар ярьжээ. Энэ үеэр Израилийн
тагнуулын албаныхан Жон Керригийн хувийн яриаг нууц дуу
хураагуурын тусламжтай бичиж авсныг Германы “Der Spiegel”
сэтгүүл тагнуулын эх сурвалжаас иш татан мэдээллээ. АНУ-ын
гадаад бодлогын нууцыг дэлгэсэн энэ мэдээ дуулиан тарихын
сацуу Вашингтон, Иерусалимын харилцаанд сэв суулгалаа.
АНУ-ын Төрийн департаментаас одоогоор энэ асуудлаар
ямар нэгэн мэдээлэл хийгээгүй ба Израилийн эрх баригчид
дээрх мэдээг сонсоогүй, аль эсвэл АНУ-аас тэдэнд мэдэгдэл
хүргүүлээгүй байна гэж “Der Spiegel”-д бичжээ. Жон Керри
өнгөрөгч долдугаар сарын 21-26-нд Египетийн нийслэл Каир,
Израилийн нийслэл Иерусалим, Палестины нийслэл Рамалла,
Израилийн Тель-Авив болон Францын нийслэл Парис хотод
айлчилсан. Хэдийгээр Израиль улс АНУ-ын Ойрхи Дорнод дахь
чухал холбоотон ч хоёр орны эрх баригчдын Палестины Газын
зурваст явуулж буй цэргийн ажиллагаа болон Палестины засаг
захиргааны төв болсон Баруун эргийг нэгтгэх гадаад бодлогыг
өөрчлөхийг хүсдэг. Тиймдээ ч олон жил үргэлжилж буй
Израиль, Палестины мөргөлдөөнд энхийн зуучаар ажиллаж
байсан Ойрхи Дорнодын нөлөө бүхий орнуудын нэг Египетэд эхэлж айлчилж дараа нь Израилийн эрх баригчидтай уулзан
Палестиныг зорьсныхоо дараа Израильд дахин ирж эцэст нь
Парист айлчилж Францын Ерөнхийлөгч Франсуа Олландаас
улс төрийн дэмжлэг хүссэн аж. Харин энэхүү айлчлалд сэжиг
төрсөн үү, Си-Ай-Эй /АНУ-ын Тагнуулын төв газар/, Пентагон /
АНУ-ын Батлан хамгаалах яам/-той холбоотой холбоотныхоо
эсрэг гадаад бодлого баримталж тагнуул хийж байсан тухай
өмнө нь олон нийтэд цацагдсан нууц мэдээллээс үүдсэн үү
Жон Керригийн яриаг израильчууд чагнаж, далд байр суурийг
нь мэдэж авчээ. Мэдээж Израилийн тагнуулын албанд энэ
тушаалыг ганц л хүн өгч чадах бөгөөд тэр нь Ерөнхий сайд
Биньямин Нетаньяху. Ямартай ч энэ хэргээс улбаалан
барууныг дэмжигч Биньямин Нетаньяху болон АНУ-ын засаг
захиргааны хооронд үл ойлголцол үүсэх нь дамжиггүй боллоо.Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (0)