
Өнгөрөгч даваа гаригт Израиль болон Палестины “ХАМАС”
хөдөлгөөн Египетийн Засгийн газрын хоёр талын гал зогсоох
төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдлээ. Сар орчим
үргэлжилсэн хоёр талын зэвсэгт мөргөлдөөний улмаас 2000
орчим хүн амь үрэгдсэн бөгөөд энэ мөргөлдөөн Израиль,
Палестины хоорондох хамгийн их цуст тулалдааны нэг
болсон юм. Израиль, Палестины талыг галаа зогсоохыг олон
улсын зүгээс удаа дараа шаардаж, АНУ-ын хүсэлтээр энэ
хоёр орны энхийн зуучаар олон жил ажилласан туршлагатай
Египет улс 72 цагийн гал зогсоох урьдчилсан саналыг
хүлээн авчээ. 72 цагийн эвлэрлийн хугацаа мягмар гаригийн
өглөөний 08:00 цагаас эхэлсэн бөгөөд ирэх баасан гаригийн
08:00 цаг хүртэл хоёр талыг бие бие рүүгээ гал нээхгүй гэдэгт
Египет болон олон улс итгэж байна. Учир нь үүнээс өмнөх
гал зогсоох хугацаанд гал нээлцэж, эвлэрлийн үеийг эвдэн
олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гэхдээ АНУ-
аас бусад барууны орнууд дээрх мөргөлдөөнд Израилийг
буруутгаж байгаа билээ. Учир нь сар орчим үргэлжилсэн
тулалдааны улмаас Палестины талаас 1900 орчим, үүний
ихэнх нь энгийн иргэн амь үрэгдсэн бол Изарилийн талаас
46 цэрэг амь үрэгдэж, энгийн хоёр иргэн болон тус улсад
ажиллаж байсан Тайландын нэг ажилчин амиа алджээ.
Ямартай ч гал зогсоох 72 цагийн хугацаанд Египет хоёр талын
хүсэл, шаардлагыг биелүүлэхийг аль аль талаас шаардахын
зэрэгцээ сөргөлдөгчдийн дунд хэлэлцээ явуулах арга замыг
эрэлхийлэх аж.
Сэтгэгдэл (2)
(46.161.9.24)
wh0cd732972 cialis cost
IJJFXToHwvURMwv (46.161.9.32)
yvkEuk bsmfdouqzikc, [url=http://wzcqnwqxvpxp.com/]wzcqnwqxvpxp[/url], [link=http://dfvkrdtcudzo.com/]dfvkrdtcudzo[/link], http://fldqzhylrngr.com/