Япон сансрын цэргийн хүчинтэй болно
- 2014-08-06
- Дэлхий
- 0
Хятад, ОХУ-тай арлын
эзэмшлийн асуудлаар маргаж,
бүс нутаг болон олон улсад эзлэх
цэргийн байр суурь нь суларсантай
холбогдуулан Япон улс хуучны
цэргийн бодлогоо сэргээхээр
болсон. Япон улс дэлхийн II дайны
дараа цэргийн бодлогоо авч хаяж
дан ганц эдийн засгийн хөгжлийг
дэмжсэн. Гэсэн ч сүүлийн жилүүдэд
тус улсыг дээрэлхэх, үл тоомсорлох
орнуудын тоо нэмэгдэж, Япончууд
Хятадын түрэмгийллийн эсрэг
хүчин мөхөстөх болсон юм. Тиймээс
консерватив үзэл баримтлалтай
Шинзо Абэ бүс нутагтаа гайхагдаж
байсан хуучны цэргийн бодлогоо
сэргээхээр шийдсэнээ мэдэгдсэн.
Японы цэргийн дэглэмийн үед
Хятад, Өмнөд Солонгос улс хамгийн
их зовсон бөгөөд Ш.Абэгийн
дээрх мэдэгдлийн дараа Хятадын
Ерөнхийлөгч Си Жинпинь Өмнөд
Солонгост айлчлан, тус улсын
Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын-
хэтэй уулзаж Японы цэргийн
дэглэмийн үед зовж шаналсан хоёр
орны иргэдийн талаар ярилцаж,
Токиогийн шинэ үзэл баримтлалд
их санаа зовж буйгаа илэрхийлсэн.
Гэхдээ Японы Ерөнхий сайдаар
дахин сонгогдсон Шинзо Абэ
энэ удаад зүгээр ч нэг хуучны
милитаризмаа сэргээхийг хүссэнгүй
бололтой. “Сансрын цэргийн хүчин
бий болгоно” гэдгээ мэдэгдлээ.
Түүний хэлснээр тус улс 2019 он
гэхэд ийм хүчтэй болж сансар
огторгуйд хяналт тавих нь. Япон
улс “Дэлхийн тойрог замд эргэлдэж
буй аюултай хог хаягдлаас хиймэл
дагуулуудыг хамгаалах зорилгоор
ийм хүчин байгуулах гэж байгаа”
гэж мэдэгдсэн ч энэ нь яваандаа
тойрог зам дахь олон улсын хиймэл
дагуулууд болон сансрын бусад
станцад хяналт тавина гэдгээс
олон улс сэрэмжилж байна. Учир
нь 2019 он гэхэд олон улсын сансар
огторгуйн хөгжил нэлээд шат ахиж,
улс орнууд энэ салбарын хөгжлөөрөө
өрсөлдөнө. Дэлхий нийт хөгжихийн
хэрээр тойрог зам болон хиймэл
дагуулуудаас хараат болж, энэ нь
эсрэгээрээ аль нэг орныг сүйрүүлэх
үндэс болж байна. Өөрөөр хэлбэл,
дэлхийн тойрог зам болон тэдгээрт
эргэлдэж буй хиймэл дагуулуудад
хяналтаа тогтоож чадсан улс бусад орныг тагнаж, харилцаа
холбоогүй болгож, цаашлаад
алсын удирдлагатай тив алгасагч
пуужингуудыг нь ажиллагаагүй
болгож, цахилгааныг нь тасалж түнэр
харанхуйд автуулах боломжтой.
Тиймээс ирэх жилүүдэд олон
улсын сансар огторгуйн өрсөлдөөн
ширүүсэх төлөв ажиглагдаж байна.
Нөгөөтэйгүүр энэ өрсөлдөөнд
тэргүүлэх болон олон улсын
тавцанд дэмжлэг авах зорилгоор
Япон улс дэлхийн II дайнаас хойш
цэргийн салбарт нөхөрлөж буй АНУ-
тай хамтран ажиллахаар болжээ.
Япон улс сансрын хог хаягдал /
эвдэрч сүйдсэн хиймэл дагуул
болон пуужингийн эд анги/-аас
ажиллагаатай хиймэл дагуулуудыг
хамгаалах ажилд хэдийнэ гаршсан
юм. Тус улс сансрын хог хаягдлыг
тороор барих, сансарт нь устгах
болон дэлхий, тэр дундаа далайд
унагаж сурсан. Харин АНУ сансрын
судалгаа, харилцаа холбоо болон
тагнуулын хиймэл дагуул, асар
өндөр нарийвчлалтай дуран болон
радарын систем бүхий сансрын
төхөөрөмжөөрөө олон улсад
тэргүүлж байна. Тус улс дэлхийд анх
удаа саран дээр хүн газардуулсан
туршлагатай. Тиймээс энэ хоёр орны
хамтын ажиллагаа сансрын салбарт
тэргүүлэх нь дамжиггүй. Япон улс
АНУ-тай сансар дахь харилцаа
холбоо болон хамтын ажиллагаагаа
бэхжүүлэхийн зэрэгцээ АНУ-
ыг цэргийн мэдээллээр хангах
гэнэ. Гэхдээ энэ мэдээж эхний
ээлжийнх бөгөөд Япон улс 50 гаруй
жил орхигдуулсан цэрэгжүүлэх
бодлогоо АНУ-ын төвшинд авчрах
болон гүйцэж түрүүлэхэд багагүй
хугацаа шаардана. Тиймээс тэр
хүртэл АНУ-тай хамтрах болов уу.
Нөгөөтэйгүүр Японд АНУ-ын хэд
хэдэн цэргийн бааз үйл ажиллагаа
явуулж Японы агаарын орон зайн
аюулгүй байдалд чухал хувь нэмэр
оруулдаг. Мөн НАТО хэдийнэ Японы
арлуудад пуужингийн хамгаалалтын
систем байрлуулж эхэлсэн. Японы
нэрээ нууцалсан эх сурвалжийн
хэлснээр, сансар дөрөв дэх
дайны талбар аж. Үүнээс харахад
газар, агаар, ус эхний гурван
талбар бололтой. Японы Батлан
хамгаалах яам сансрын цэргийн
хүчийг дотоодын агаарын хүчин
буюу Агаарын өөрийгөө хамгаалах
хүчний бие бүрэлдэхүүнийг ашиглан
бүрдүүлэхээр төлөвлөжээ. Энэ
хүчин дан ганц АНУ-ыг харахгүй
Шинжлэх ухааны яам болон
Сансрын хайгуулын агентлагтай
хамтран радар, телескопийн
төхөөрөмж ашиглан дэлхийн тойрог
зам, сансар огторгуйд хяналт
тавина гэж “Киодо ньюс” агентлаг
мэдээллээ.Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (6)
(46.161.9.20)
wh0cd428777 azulfidine generic purim urispas emsam eulexin without prescription
(46.161.9.20)
wh0cd6028767 inderal buy robaxin revia get more info anafranil for depression furosemide toradol back pain
XeLTbbYHQ (46.161.9.32)
FyKuE6 dzzeblbaokaa, [url=http://khvrgigflrip.com/]khvrgigflrip[/url], [link=http://giiuumxaushl.com/]giiuumxaushl[/link], http://ahbxbjzygvyw.com/
M (103.26.193.16)
pee nuguu heden anime n bielelee olloooldoo. manaih odoog hurtel gantsxan army tai l baij baidag haha. haytduud dongsood baiwal yaponuudtaigaa ah dvvs bolood suuchiidoo kk
(202.126.89.251)
зөв шийдвэр байна.Ер нь Япон бол урьдын түрэмгий самурай биш болсон.Энэ дэлхийн хаана зовсон зүдэрсэн улс байна тийшээ мөнгөн тусламж үзүүлж байдаг.Манайхыг 90 -ээд оын эхээр гал алдаж байхад Япон л тусласан.Хотын болон хөдөөгийн олон сургуульд өргөтгөл бас л тэд барьж өгсөн.
zaaza (202.126.89.251)
bolij dee hyatad yponooosoo dor ulsuud shuu de.buh ulsiig uduun hatgaad l