Австралийн Засгийн газар Кармичаелын нүүрсний төсөлд 5.5 тэрбум ам.доллар олголоо
- 2014-08-06
- Дэлхий
- 0
Австралийн Засгийн газар саяхан
долдугаар сарын 28-нд Австралийн
Кювинсланд дахь Кармичаелын
нүүрс болон төмөр замын төсөлд
зориулж Энэтхэгийн “Адани
Майнинг” компанид 15.5 тэрбум
ам.доллар олгосныг мэдээллийн
агентлагууд дамжууллаа. Уг төсөл
байгаль орчныг хамгаалах асуудалд
ихээхэн анхаарал хандуулж байгаа
аж.
Австралийн талаас мэдээлж
байгаагаар, дээрх уг төсөл нь
Энэтхэгийн 100 гаруй сая хүнийг
цахилгаан эрчим хүчээр хангахад
туслах зорилготой аж. Кармичаелын
төсөл нь жилд 60 тонн дулааны
нүүрс олборлох юм. Байгаль орчны
зарим идэвхтэн энэхүү нүүрсний
төсөл, төмөр замын эсрэг хандсан
учраас нүүрсийг далайгаар тээвэр-
лэх шаардлагатай болсон байна.
“Адани Майнинг” толгой
компанийн салбар Мумбай дахь
“Адани Ентрепрайзес” ХХК нь
Австралид 300 километр төмөр
замын зөвшөөрөл хүсчээ. Адани
саяхан Өмнөд Солонгосын “ПОСКО
Инженеринг Констракшн” ХХК-
тай тохирч төслийн төмөр замыг
барихаар болсон аж. “Адани
Ентрепрайзес” ХХК нь 2010 онд
уурхайн төслийг авсан юм байна.
Австралийн Засгийн газрын
мэдээнээс үзэхэд, төсөл нь
экспортын бүрэн хүчин чадлаараа
ажиллахад Австралийн Маккаи бүс
нутгийн нийт бүтээгдэхүүнд 930
сая ам.доллар, Кювинсландын
эдийн засагт 60 жилийн туршид
жилд 2.97 тэрбум ам.доллар
оруулах тооцоо байгаа гэнэ. Бүтээн
байгуулалтын 2475 ажлын байр,
цаашид ашиглалтын явцад нэмж
3920 ажлын байр бий болно гэдгийг
албан ёсоор мэдэгдсэн байна.
Багаар бодоход уг төсөл
300 тэрбумын бодит ашигтай,
шууд ба шууд бус ажлын байр,
дадлагажуулалт, гэрээ хэлцэл
болон нийлүүлэлтийн үр дүнд уг
бүс нутгийн эдийн засгийн хөгжил
үлэмж эрчимжих юм. Австралийн
Засгийн газар хөрсний усан дахь
өөрчлөлтөд мониторинг хийхээс
гадна таван жилийн туршид
жилд хамгийн багаар тооцоход
730 мегалитр усыг Их Артезийн
бассейнд эргүүлж хуримтлуулахыг
компанид үүрэг болгоод уг төслийг
баталсан байна.
Адани бүлэг нь Энэтхэгийн
нүүрс импортлогч хамгийн том
компаниудын нэг бөгөөд Энэтхэг,
Индонези, Австралид уурхайтай
аж. Бусад олон орноос нүүрс
импортолдог компани юм. Энэтхэг
нь нүүрс болон бусад эд барааны
асар хурдан өсч байгаа том зах
зээлтэй орнуудын нэг.Б.Цэцэг

Сэтгэгдэл (1)
(103.26.193.24)
ЗӨВ ШҮҮ