АНУ-ын генерал амь үрэгджээ
- 2014-08-07
- Дэлхий
- 0
АНУ-ын хошууч генерал Харольд Грин Афганистаны
нийслэл Кабул хотын ойролццох Британийн мэдлийн
цэргийн академид амь үрэгджээ. Түүнийг олон улсын
цэргийн хүчинтэй хамтарч “Талибан” бүлэгтэй тэмцэж буй
Афганистаны Засгийн газрын нэгэн цэрэг хөнөөжээ. Уг цэрэг
Америкийн генералыг хөнөөгөөд зогсохгүй өөр 15 хүнийг
шархдуулсан байна. Одоогоор уг цэргийг энэ хэргийг зориуд
үйлдсэн хэмээн шалгаж байна. Афганистаны цэрэг АНУ-
ын зэвсэгт хүчний хамгийн том цолтонг хөнөөхийн сацуу
шархдуулсан цэргийн 15 албан хаагчийн хоёр нь Британийн
цэрэг, нэг нь Афганистаны командлагч байсан бол үлдсэн
нь Америкийн цэргүүд болон Германы генералууд байжээ.
Афганистаны командлагч нь Британийн эзэмшлийн
офицеруудын академийн Афганистаны талыг хариуцсан
командлагч, генерал Гулам Сахи байсан ажээ. Харин
тэднийг буудсан Афганистаны цэрэг цэргийн албанд элсээд
гурван жил болж байгаа аж. Харольд Грин Вьетнамын дайн
болон Афганистанд АНУ-ын цэргүүд орж ирснээс хойшхи
тулааны талбарт амиа алдсан АНУ-ын зэвсэгт хүчний
хамгийн том цолтон болж байгаа бөгөөд энэ хэрэг АНУ гүн
цочролд оруулав. АНУ-ын албаныхан Афганистаны цэргийг
олон улсын цэргийн албан хаагчдыг хөнөөхөөр зориуд гал
нээсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Харольд Грин нь энэ оны
сүүлээр эвслийн цэргийн хүчинг Афганистанаас гаргах
бэлтгэл ажилд оролцож буй Аюулгүй байдлын шилжилтийн
нэгдсэн командлалын орлогч даргаар ажиллаж байжээ.
Үүнээс өмнө Афганистаны Засгийн газрын цэргүүдээс олон
улсын эвслийн хүчин, тэр дундаа АНУ-ын цэргүүдийг хөнөөх
явдал нэг бус удаа гарч байсан ч үүн шиг өндөр цолтонг
хөнөөж байсан тохиолдол гараагүй юм. Олон улсын цэргийн
хүчин Афганистаныг орхин гарахтай холбогдуулан тус улсын
Засгийн газрын цэргүүдийг сургах, “Талибан”-ы босогчидтой
хэрхэн тэмцэх сургалт явуулж байгаа юм. Хэдийгээр АНУ
өөрийн цэргүүдээ Афганистанаас энэ ондоо багтаан татна
гэж байсан ч 10 мянган цэрэг үлдээж, 2016 оны сүүл хүртэл
үлдээхээр төлөвлөсөн юм.Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (0)