Хирошимагийн бөмбөгдөлтийн 69 жилийн ойг дурсав

Японы Хирошима хотод АНУ 1945 оны наймдугаар сарын 6-нд атомын бөмбөг хаясны 69 жилийн ойг Японы ард түмэн өчигдөр эргэн санаж, амь үрэгдэгсдийг дурсан саналаа. АНУ одоогоос 69 жилийн өмнө атомын бөмбөгийг дэлхийд анх удаа хүмүүсийн эсрэг ашиглаж хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн аймшигт зовлонг Японы ард түмэнд учруулсан билээ.

АНУ-ын “Энола Гей” / Enola Gay/ нэртэй “Б29” /B29/ бөмбөгдөгч онгоц Хирошимад “Lit- tle Boy” буюу “Бяцхан хүү” хэмээх атомын бөмбөг хаясан бөгөөд үүний улмаас 90-166 мянган хүн амь үрэгдсэн юм. Эдгээрийн бараг тал орчим хувь нь бөмбөгдөлтийн улмаас үүссэн галд юу ч үгүй шатсан учир амь үрэгдэгсдийн тоог нь одоог хүртэл тодорхой тогтоож чадахгүй байгаа юм. Үүнээс гадна атомын бөмбөгийн хор уршиг дэлбэрэлтээс үүссэн галаас илүүтэй хор уршгийг Хирошимад тарьж, олон мянган хүн цацраг идэвхит бодис, түүнээс үүдэлтэй янз бүрийн өвчин болон гэмтлийн улмаас амь насаа алдсан.

 Түүнчлэн дэлхийн II дайны өмнө том, хөгжингүй хотуудын нэг байсан Хирошима цацраг идэвхит бодисын улмаас хориотой хот болж, нэг ёсондоо томоохон хэмжээний шорон болж хувирсан юм. Японы ард түмэн энэ гамшгийг мартаагүй байхад Нагасакигийн атомын бөмбөгийн 69 жилийн ойг дурсана. Учир нь АНУ Хирошимаг бөмбөгдсөнөөс гурван өдрийн дараа буюу 1945 оны наймдугаар сарын 9-нд Японы өөр нэг хот Нагасакид атомын бөмбөг хаясан юм. Эл өдөр АНУ- ын “Бокскар” хэмээх өөр нэг “Б29” бөмбөгдөгч онгоц Нагасакид “Fat Man” буюу “Тарган залуу” хэмээх атомын бөмбөг хаясан бөгөөд учруулсан хор хохирлоороо Хирошимагийн энд хүрээгүй юм. Нагаса кийн бөмбөгдөлтийн улмаас 60-80 мянган хүн амь үрэгдэж, Хирошимагийн адил бөмбөгдөлтийн дараах гамшгийн улмаас олон мянган хүн амь үрэгдэж, удмын санд нөхөж баршгүй гай зовлон учирсан. Япон улс энэ хоёр хотод атомын бөмбөг унасны 69 жилийг ойг улс даяар дурсан санаж, хүндэтгэлийн арга хэмжээнд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ оролцсон байна.

Э.Төгсжаргал


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)