ТАБНУ-ын ерөнхий сайд болон засгийн газар огцорлоо

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс /ТАБНУ/- ын Ерөнхий сайд Андре Нзапаеке болон түүний Засгийн газар Ерөнхийлөгчийн шаардлагын улмаас огцорчээ. Андре Нзапаеке өнгөрсөн нэгдүгээр сард түр Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Катерине Самба-Пансагийн шаардлагаар ийнхүү огцорчээ.

Одоогоор шинэ Ерөнхий сайдын нэр хараахан тодроогүй байгаа бөгөөд Катерине Самба-Панса экс Ерөнхий сайдын адил нэгдүгээр сарын сүүлээс хойш шилжилтийн төрийн тэргүүнээр ажиллаж байгаа юм.

 2013 оны арванхоёрдугаар сард ТАБНУ-д “Селека” босогчдын бүлгийн исламист дайчид болон христийн идэвхтнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэний улмаас тогтворгүй байдал үүсч, улс төрийн ертөнц бүхэлдээ өөрчлөгдсөн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (94.112.196.215)

    2014-08-07

    MONGOL ULSIIN erunhiilegch ELBEGDORJ iim shiidver gargaj chadah hun bish ldee

  • (112.72.11.67)

    2014-08-07

    монголын ерөнхий сайд яг ингэж, засгийн газартайгаа огцорвол таарна, аль болох түргэн огцруулбал ард түмний хөрөнгө арай бага үрэгдэнэ