Европын холбоо тэнгэрийн хилээ хаана

ОХУ, барууны орнуудын харилцаа холбоо доод цэгтээ хүрвэл Европын холбоо ОХУ-ын агаарын тээврийн нислэгүүдийг Европын тэнгэрээс зорчихыг хориглох боломжтойг Европын холбооны тэргүүлэгч орон Германы нөлөө бүхий олон улсын телевиз “Дойчэ Велле” хөндлөө. Европын холбоо ОХУ-ын хориг арга хэмжээ авах гэж байгаа бөгөөд үүний улмаас ОХУ Европын холбооны эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй тухай дурдсан юм. Хэрвээ ОХУ Европын холбооны эсрэг хориг тогтоовол Оросын онгоцууд Европын дээгүүр нисэх эрхгүй болох боломжтой аж. Ийм байдал үүсвэл ОХУ-ын эдийн засагт томоохон хохирол учирч, цаг хугацаа алдана. Нөгөөтэйгүүр Кремлийн тэргүүн Владимир Путины нэр хүнд унана. АНУ болон Европын холбоо, тэдгээрийн холбоотнуудын ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний улмаас Оросын иргэдийн тал хувь нь В.Путинаас нүүр буруулж эхэлснийг судалгааны байгууллагууд тогтоосон. Хэрвээ хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэвэл энэ тоо улам өсөх нь ойлгомжтой. Барууны орнууд ОХУ- ын улстөрийн ертөнцийнхөнд хориг тогтоогоод зогсохгүй бизнесийнхний гадаад дахь үйл ажиллагааг бүрэн зогсоох юм. Юутай ч, ОХУ Европын холбооны хоригийн хариуд тус холбооны орнуудын транс-Сибирийн дээгүүр хийх нислэгийг хориглох эсэхээс хамаарч Оросын онгоцууд урьдын адил Европоор дамжих нь шийдэгдэнэ. Хэрвээ ОХУ транс- Сибирийн дээгүүрх Евродын холбооны нислэгийг хоригловол Европын онгоцууд Хойд туйлаар дамжин Азид хүрнэ. Энэ нислэгийн хугацааг 3-4 цагаар нэмэгдүүлэхээс гадна Хойд туйлын хүйтэн, шуурга осол гарах эрсдлийг нэмэгдүүлнэ.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.126.89.157)

    2014-08-09

    Xoorxii orosyyd zovxon orostoo amdarch dee 1980 on exelsen um bishyy orosyydad GAZ-24 ynaad esgii gytalaa omsood talx davsaa ideed Mongolchyyd bid daxij orosiig dyyraij salbagnaxgyi um shuu

  • монгол (183.177.97.21)

    2014-08-08

    энэ нэг барууны хөл гар сэтгүүлч энийгээ тэр барууныхаа хэвлэлд л бич муу б и е э ү н э л э г ч э э

  • (85.71.247.38)

    2014-08-08

    за за асуудал улам л хүндэрч байнадаа ЭНЭ ТЭНЭГ ОРСУУД УКРАЙНЫ САЛАН ТУСГААРЛАГЧДЫГ ДЭМЖИЖ ЗЭВСЭГ ТЕХНИК НИЙЛҮҮЛЭХЭЭ БОЛЬЧИХВОЛ БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН БОЛНО БИЗДЭЭ ХЭР ЗЭРЭГ ГҮРИЙХ ЮМ БОЛДОО ЭНЭ ЗАВШААНЫГ МАНАЙХАН АШИГЛАХАА МЭДДЭГ Л БАЙГААДАА

  • ххххх (202.61.97.81)

    2014-08-08

    эцсийн эцэст Обома биш жирийн европын иргэд л хохирч байгаа биз дээ. Энэ АНУ тэгж байгаад нэг дотроосоо дэлбэлүүлэх байлгүй

  • bat (203.194.116.74)

    2014-08-08

    agaariin hil geechee tengeriin hil gej yu bna?

  • (202.179.20.170)

    2014-08-08

    үхсэн элэнцгийн чинь тэнгэрийн хил, агаарын хил гээч