Фидель Кастрогийн охин эх орондоо ирлээ

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн охин Алина Фернандез Ревуилта өвчтэй ээжтэйгээ уулзахаар эх орондоо ирлээ. Түүний эх Наталиа Ревуилта Кльюс зүх судасны мэс засалд орж одоо биеийн байдал нь хүнд байгаа аж. Өдгөө 58 настай Алина Фернандез Ревуилта 20 гаруй жилийн өмнө буюу 1993 онд 37 настайдаа Кубын нийслэл Гаванагаас нууцаар хил давж түүнээс хойш эх орондоо хөл тавиагүй байсан юм. Харин түүний ээж 88 настай Наталиа Ревуилта Кльюс өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын нэгэн эмнэлэгт хүргэгдэж хэдэн өдрийн өмнө зүрх судасны хүнд мэс засалд оржээ. Хэдийгээр Наталиа Ревуилта Кльюсын биеийн байдал мэс заслын дараа өмнөхөөсөө дээрдсэн ч хүнд нөхцөлд байгаа аж. Кубын удирдагч асан Фидель Кастро залуудаа маш олон эмэгтэйтэй нэр холбогдож байсан агаад үүнийхээ улмаас олон хүүхэдтэй. Харин тэдний нэг Алина Фернандез Ревуилта 1993 онд Испанийн жуулчдын дунд шургалж, Испанийн жуулчин хэмээн хил давсан байна. Учир нь Алина Фернандез Ревуилта эцгийнхээ улс төрийн бодлогыг эсэргүүцдэг байсан бөгөөд “Алина буюу Фидель Кастрогийн тэрслүү охины намтар” хэмээх номоороо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Харин түүний ээж Наталиа Ревуилта Кльюс Кубын системийг чин сэтгэлээсээ хамгаалдаг байв. Алина Фернандез Ревуилта энэ номоо хилийн чанадад гаргасан агаад АНУ-ын Майами хотод охины хамт амьдардаг аж. Гэхдээ Кубын эрх баригчид Наталиа Ревуилта Кльюсийг охин болон зээ охин Алина Салгадог харахаарМайами уруу дахин дахин нисэхэд нь саад болж харилцаа холбоо тогтоохоос нь сэргийлдэггүй байжээ. Хэдий тийм ч зээ охин нь эмээ дээрээ ихэвчлэн ирдэг байсан бөгөөд энэ удаад ч мөн адил эмээтэйгээ уулзахаар Гаванад ирсэн байна. Гэхдээ энэ удаад ээжийнхээ хамт эмнэлэгт ирж байна.
Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)