Өвөр монголд сая орчим хүн ган гачигт нэрвэгджээ

Хятадын хойд зүгийн бүс нутаг Өвөр Монголын өөртөө засах оронд 950 мянга гаруй хүн сүүлийн 40 гаруй жил дэх хамгийн аймшигт ган гачигт нэрвэгджээ.

Өвөр Монголд долдугаар сарын 23-нд хэт халж, түүнээс хойш агаарын хэм буурахгүйгээр үл барам сүүлийн 43 жил дэх хамгийн бага хур тунадас унасан зэрэг байдлаас хамаарч ноцтой ган гачиг нүүрлэжээ. Ган гачигт нийтдээ 950 мянга гаруй хүн нэрвэгдсэнээс 70 мянга орчим хүн ундны усны хомсдолд оржээ. Мөн 500 мянга гаруй ан амьтан усгүйдэж, 390 мянган га ургац, 1.5 сая гаруй га малын бэлчээр хатсан байна. Албаныхны тооцоогоор энэ байгалийн гамшгийн улмаас Өвөр Монголын Засгийн газар 1.6 тэрбум юанийн хохирол амсаад байна.

С.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)