Хунтайж Уильям эмнэлгийн онгоцны нисгэгч болов

Английн хунтайж Уильям төрсөн өдрөөрөө эмээгээсээ нэгэн онцгой бэлэг авчээ. Их Британийн нисэх хүчинд долоон жил алба хааж буй ач хүүгээ хатан хаан эмнэлгийн онгоцны нисгэгчийн ажилд томилжээ.

Хунтайж Уильям алба хаах хугацаандаа 1300 цагийн 150 удаагийн нислэг үйлдсэн юм. Тэрбээр 2013 оноос эхлэн цэргийн албанаас түр чөлөөлөгдөн улс төрийн үйл хэрэгт оролцож Кенсингтоны ордонд амьдрах болжээ. Хунтайж шинэ албан тушаалаа сэтгэл хангалуун хүлээн авч дорнод Английн эмнэлгийн нисэх албанд ажиллаж эхэлсэн байна.

Хатан хааны хэвлэлийн албанаас “Хунтайж хоёр жил нисгэгчийн албанд ажиллана. Хугацаагаа сунгах эсэх нь Уильямын сонголт байх болно. Энэ хугацаанд тэрбээр бусад албан хаагчдын адил эрх, үүрэгтэй байна” хэмээн мэдээлжээ.

Х.ЭРДЭНЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)