Иран “Хамас”-д пуужингийн технологи өгчээ

 Ираны Батлан хамгаалахын төлөөлөгчид Израйлийн эсрэг тэмцэл явуулж буй “ХАМАС” бүлэгт пуужингийн технологи дамжуулсан хэмээн мэдэгдлээ. АНУ, тэр дундаа тус улсын Ойрхи Дорнод дахь холбоотон Израйльтай эртнээс нааш тэмцэлдэж ирсэн Иран улс “Хамгийн түрүүнд Израилийг газрын хөрстэй тэгшилнэ” гэж мэдэгдсэн.

Тиймээс Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньху мөнхийн өшөөтөн Ираны цөмийн зэвсэг дуусах шатандаа явж буйг АНУ-д удаа дараа сануулж, арга хэмжээ авахыг шаардсан. Харин АНУ Ирантай дайны аюул үүсгэхгүйгээр энхийн замаар хэрэгжүүлж байгаа гэх цөмийн эрчим хүчний технологийг нь үй олноор хөнөөх зэвсэг бүтээх хэмжээнд хэр ойртсоныг хянахаар зургаан талт уулзалтыг яаравчлуулах болсон.

 Тэгвэл Ираны Батлан хамгаалах хүчний элит анги Хувьсгалт Гуардын төлөөлөгчид “ХАМАС”-т “Фажр-5” хэмээх пуужингийн технологи дамжуулснаа Израйль, Палестины тэмцэл хурцадсан энэ цаг үед мэдээллээ. Палестины “ХАМАС” бүлэг дээрх пуужингаар Израильд аюул тарьж, эсэргүүцэл үзүүлж байгаа бөгөөд өнгөрсөн сар орчмын хоёр талын тулаанд 3200 гаруй пуужин харвасны ихэнх нь “Фажр- 5” байжээ. Үүний улмаас Израйлийн 60 гаруй цэрэг амь үрэгдсэн бол Палестины талаас 1880 гаруй хүн амь үрэгдсэн ба үүний ихэнх нь Газын зурвас дахь “ХАМАС”-ын дайчид байсан юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)