Эбола вирусын улмаас 1000 гаруй хүн амиа алджээ

Баруун Африкт дэгдээд буй үхлийн аюултай эбола вирусын улмаас 1013 хүн амиа алдсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Мягмар гаригийн оройны байдлаар ийм тоо гараад байгаа бөгөөд үүнээс өмнө 1800 хүн өвчилж, 961 нь амиа алдсаныг мэдээлж байсан юм. Харин мягмар гаригийн оройны хамгийн сүүлийн мэдээгээр энэ тоо 1848 хүрч 1013 нь амиа алджээ.

Эбола вирус аюулын хэмжээгээрээ одоогоор илрээд буй тахлын чанартай аймшигт арван өвчний зургаад ордог бөгөөд хүн өвчилсөн тохиолдолд өндөр халуурч, цус алдаж амиа алддаг байна. Уг вирусээр халдварласан хүний цус болон шүүрэлтэй хамгаалалтгүй шууд харьцсан хүнд халдварлахаас гадна халдвартай хүний эдэлж, хэрэглэсэн байсан эд зүйлсийг барьж, ойр тойронд нь ирсэн хүнд бас халддаг байна. Эболад одоогоор вакцин байхгүй бөгөөд Баруун Африкт өнгөрсөн өвөл дэгдсэн байна. Одоогоор Баруун Африкийн дөрвөн орныг хамраад буй энэ вирус анх 1976 онд Судан, Зайрт бүртгэгджээ. Харин 2000 оноос хурдацтай тархаж 14 жилийн хугацаанд 160 мянга гаруй хүний аминд хүрээд байна.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)