CHELSEA: ЛАМПАРД СТЭМФОРДООС НҮҮХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА...
- 2011-10-22
- Спорт
- 0
Лампард багийг ирэх тоглолтоос сайн үр дүн авч тэргүүлэгчидтэй оноогоо ойртуулах боломжоо ашиглаж чадах байх хэмээн найдаж байгаагаа өчигдөр өгсөн шууд ярилцлагын үеэрээ илэрхийлсэн юм.
Лампард багийг ирэх тоглолтоос сайн үр дүн авч тэргүүлэгчидтэй оноогоо ойртуулах боломжоо ашиглаж чадах байх хэмээн найдаж байгаагаа өчигдөр өгсөн шууд ярилцлагын үеэрээ илэрхийлсэн юм. Ирэх тойрогт Манчестэрийн дерби тоглолт болно. Бид КПР-ийг ялсанаараа байр ахих ч боломж гарах магадлалтай. Харин Лампард бид зөвхөн өөрсдийн баруун Лондоны хөршдөө анхаарах хэрэгтэйг сануулсан юм.
-Энэ тоглолт жинхэнэ дохио байх болно. Энэ тоглолт маш ширүүн болно. Би энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Манчестэрт хэд хэдэн ширүүн тоглолт байгааг бид харсан. Мөн оноог хэрхэн ойртуулж болох талаар бодолцсон. Ирэх тоглолт бидний хувьд хүнд байх болно. КПР-д Shaun Wright-Phillips урьд нь тоглодог байсан. Бид түүний тоглолт нь орохоор ямар гайхалтай байдгийг мэднэ. Тэр их авъяастай хурдтай залуу. Тэдний бүрэлдэхүүнд энэ мэтчилэн аюултай тоглогчид хэд хэд бий.
Мөн тэрээр бидэнд түүний баг дахь байр суурь, гарааны эрхийн талаар нээлттэй ярьсан юм.
-Челси шиг багийн төлөө тоглож байхад хүмүүс үргэлж л байр суурийн талаар ярьдаг. Харин миний хувьд энэ нь бага байсан. Бид менежертэй хаалттай хаалганы цаана яриа өрнүүлдэг. Тэр намайг тоглохыг хүсдэгийг мэднэ. Ийм насан дээр ирэхэд заримдаа чи тоглолгүй, дасгал сургуулал хийж, тогтмол формондоо орох гэж хичээх нь илүү дээр байдаг. Би үүнийг байнга хийдэг. Надад өөрийн маань шийдэмгий зан байдаг. Хэрвээ би тоглолтонд оролцоогүй бол багт үлдэх хэрэгтэй хЛампардыг Болтоноос ирсэнээсээ хойш гайхуулсаар байгаа залуу тамирчин бол Старриж. Түүнийг Лампс Английн шигшээгийн дараагын тоглолт болох Испаний эсрэг тоглолтонд оролцох эрхтэй хүн гэж үзэж байна.
-Би Старрижийг өнгөрсөн Английн шигшээн бүрэлдэхүүнд дуудагдаагүйд үнэхээр гайхсан. Тэр маш гайхалтай чадварлаг тоглогч. Бид түүний чадвар, хурд, авъяасыг мэддэг байсан ч тэр Болтонд тоглосноосоо хойш өөртөө итгэх итгэлээ олж авсан. Тэр өөрийгөө ПЛ-т харуулж чадна гэдгээ мэдэж байгаа. Түүнд хурд бий. Тэр юуг ч хийж чадна. Тэр хүмүүсийг баясгаж байна. Чи түүнд итгэлтэйгээр бөмбөг өгч болно. Учир нь тэр ямар ч эргэлзээгүй үүнийг гоол болгох болно. Тэр Челсигийн маш том тоглогч болох болно. Хэдийгээр тэр Английн шигшээд хараахан ороогүй байгаа ч Челсид, Английн шигшээд нэг зүйлийг авчирах л болно. Старриж магадгүй чиний сонгох, талбайд харахыг хүсэх нэн тэргүүний тоглогчдын нэг. Учир нь тэр хүмүүсийг ялж чаддаг. үн гэдгээ батлан харуулахыг хичээдэг. Мөн тэрээр Стэмфорд Брижээс нүүх эсэх талаарх асуултанд өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
-Би үргэлж л уламжиллаа дагасаар ирсэн. Бид Стэмфордод үлдэх ёстой. Энэ бол Челси, энэ бол бидний үүх түүх. Би цэнгэлдэхийг багтай холбон хардаг. Маш олон фанатууд маань ч тэгж л хардаг байх. Минийхээр тэд Челсиг Челси чигээр нь хадгалж, нээх хол нүүхгүй байх. Гэхдээ тэр хүртэл фанатууд үгээ хэлэх хэрэгтэй. Челсигийн фанат хүн бүрт ийм эрх бий. Бид үүнийг нь харгалзан үзэх хэрэгтэй. Энд насаараа үлдэхийг хүсч байгаа олон фанатууд бий. Тэд зүгээр л үгээ хэлэх эрхтэй сайн Челсистүүд. Абрагийн хийсэн бүхнийг харах юм бол бид түүнд итгэх ёстой. Учир нь тэр багийг урт замд оруулсан. Гэхдээ чи бас фанатуудад итгэх хэрэгтэй. Би хэдийгээр энд тамирчнийхаа хувиар үүрд байж чадахгүй ч нэг л өдөр фанат болно шүү дээ.

Сэтгэгдэл (0)