Д.Медведевийн твиттерийг хакерджээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн твиттерийг хакердсан болохыг тус улсын Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүний твиттер хуудаснаа нийтэлсэн үгс худал бөгөөд энэ хэргийг шалгаж эхэлж байгаа аж.

Ерөнхий сайдын твиттерт “Би огцрох гэж байгаа. Би Засгийн газрын үйл ажиллагаанаас ичиж байна” гэх зэргээр жиргэжээ. Эдгээр үгийг 6200 удаа нийтэлж тараасан бөгөөд хүмүүс янз бүрийн сэтгэгдлүүд бичиж, зарим нь түүний туслах руу утасдаж лавлаж байгаа аж.

Э.ДУЛАМ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)