Марс дахь Энэтхэгийн сансрын хөтөлбөр хэрэгжинэ

Дэлхийгээс Улаан нүдэн гариг орох замынхаа дөнгөж 14 хувийг туулсны дараа Энэтхэгийн Марс орбитер сансрын аяллын (MOСА)- ийн антенн Марсийн орбитод ороход бэлэн болсныг Энэтхэгийн Хэвлэлийн сангаас саяхан мэдээллээ. “MOСА нь өөрийн Дундаж өсгөх антенны техникийн шаардлагуудыг амжилттай хангасан бөгөөд Марсийн тойрог замд нэвтрэх нэн хариуцлагатай үед уг антенн нь сансарын хөлгийг дэлхийтэй харилцахад хэрэглэгдэх юм” гэж Энэтхэгийн Сансар судлалын байгууллага (ЭССБ) өнгөрсөн пүрэв гаригт Марс орбитер сансрын нислэгийн фэйсбүүк хуудаст бичжээ. Уг сансрын хөлөг нь үндсэн тойрог замдаа ямар нэгэн гажиг, саадгүй байгаа учраас эрдэм шинжилгээний ажилтнуудын энэ сард хийхээр төлөвлөж байсан тойрог замыг засах ажлыг хийх шаардлагагүй байна гэж ЭССБ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Энэтхэгийн Туйлын хиймэл дагуул хөөргөх хэрэгсэл төслийн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Андхра Прадеш штат дахь Срихарикотагаас гараагаа эхэлсэн 4500 сая рупийн өртөг бүхий МОСА нь тус улсын анхны гараг хоорондын аялал бөгөөд энэ оны есдүгээр сарын 24-нд Улаан нүдэн гаригийн атмосферт хүрэх зорилготой юм. Энэхүү төсөл нь дэлхийн шинжлэх ухаанд гариг судлалын талаар шинэ боломж олгоно хэмээн итгэж байна.

 Ж.ГАНАА
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)