Оросын хүмүүнлэгийн цуваа Украины хилд ойртлоо

Украины зүүн өмнөд мужийн оршин суугчдад туслах Оросын хүмүүнлэгийн цуваа энэ сарын 12- нд тус улсыг зорьсон билээ. Тусламжийн 16 цуваа бүхий “Камаз” машин ням гаригт Украины хилд дөхөж очсон байна. Гэвч Украины эрх баригчид “Орос улс хүмүүноэгийн тусламж үзүүлэх нэрийн доор Украины салан тусгаарлагчдад зэр зэвсэг нийлүүлж байж болзошгүй” хэмээн сэжиглэн хил нэвтрүүлэхийг түр хориглосон байна. Харин Оросын Улаан загалмайн нийгэмлэгээс хүмүүнлэгийн цуваанд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлс бий гэсэн мэдэгдэл гаргажээ. Зүүн Украинд өрнөсөн хямрал газар авч оршин суугчдын амь насанд ноцтой аюул учирсан учраас ийнхүү хүмүүнлэгийн тусламж авахад хүрчээ. Оросын хүмүүнлэгийн тусламжийг Украины Засгийн газраас “Манай улсын дотоод хэрэгт оролцлоо” хэмээн дургүйцсэн байр сууриа илэрхийлжээ. Харин эмнэлгийн ажилтнуудын ихэнх нь дүрвэн гарсан Украины зүүн өмнөд мужийн оршин суугчид Оросын тусламжийн цувааг хүлээн авахаа мэдэгджээ.

Х.Эрдэнэзаяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)