Кейт Миддлтон хатан хаантай ам зөрөв

Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтоныг “Английн хатан хаан II Елизаветын хүсэмжит бэр нь байсан хугацаа өнгөрлөө” хэмээн барууны хэвлэлд бичих болов.

Учир хатан хаан ач хүүгийнхээ эхнэртэй үе, үе ам зөрж эхэлжээ. Тэдний түнжин тасрах болсон шалтгаан нь Кейт Миддлтон хүлээн авалт, ёслолын үеэр богинохон хормойтой, нимгэн даашинз өмсдөгтэй холбоотой гэнэ.

Саяхан Кембрижийн гүнгийн ахайтан хүүтэйгээ Анмер Холл дахь эдлэн газарт цөөн хоног амарчээ. Гүнгийн ахайтны энэ үйлдэл хатан хааны дургүйцлийг төрүүлсэн байна.

Учир нь нэг ойтой хунтайж Жорж Кенсингтоны харшаас гадуур амьдрах нь зохисгүй гэж хатан хаан үзжээ. Анмер Холлд гүнжийн найзууд олон ба тэдний хүүхдүүдтэй хунтайж тоглосон нь II Елизаветын дургүйг хүргэж зэмлэл хүртэхэд хүргэсэн байна.

Х.Заяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)