Стандартчиллынхан сургалт явууллаа
- 2014-08-18
- Үнэн
- 0
Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөр (APMP), Герман Улсын Физик Техникийн Хүрээлэн (PTB)-ийн санхүүжилтээр APMP-Уртын техникийн хороо (TCL), Япон Улсын Хэмжил зүйн хүрээлэн (NMIJ) болон Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэн (NIMT)-гээс хамтран 2014 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-нийөдрүүдэд Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэнд уртын техникийн хорооны гишүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах хүрээнд зохион байгуулагдсан “Гели-Неон лазер болон оптик давтамж тохируулагч ашиглан үнэмлэхүй оптик давтамжийн хэмжлийн эргэлзээг тооцоолохыг судлах” сэдэвт сургалтанд Хэмжил зүйнбодлого, эталоны хэлтсийн Уртын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Ундрах хамрагдлаа.Тус сургалтанд Өмнөд Африк-1, Монгол-1, Индонез-2, Энэтхэг-1, Вьетнам-1, Египт-1, Филиппин-2 гэсэн 7 орны хэмжил зүйн хүрээлэнгийн нийт 9 оролцогч оролцсон ба мөн Тайланд Улсын хэмжил зүйн хүрээлэнгийн уртын хэмжлийн 6 мэргэжилтэн хамрагдсан.
Япон Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн мэргэжилтэн Jun ISHIKAWA, Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн докторMonludee RANUSAWUD нариодоор тогтворжуулсан Гели-Неон лазерын бүтэц, ажиллах зарчим, лазерыг хэрхэн тохируулах талаар лекц уншин практик дээр ажилласан ба Япон Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Yoichi BITOU иодоор тогтворжуулсан Гели-Неон лазерыг ашиглан хэрхэн шалгалт тохируулга хийх талаар практик хичээл орсон нь оролцогчдод ихээхэн дадлага болсон. Сургалтын үеэр бүх оролцогчид хамтран Индонезийн хэмжил зүйн хүрээлэнгийн лазерыг Тайландын хэмжил зүйн хүрээлэнгийн лазертай дүйлгэж харьцуулалт хийсэн нь иодоор тогтворжуулсан Гели-Неон лазерын олон улсын харьцуулалтанд бэлтгэх дадлага ажил болсон. Түүнчлэн Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Jariya BUAJARERN болон Япон Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Feng-Lei HONG нар оптик давтамж тохируулагч ашиглан иодоор тогтворжуулсан Гели-Неон лазер төхөөрөмжийн шалгалт тохируулгыг хэрхэн хийж болдог талаар үзүүлэн танилцуулсан бол Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Narin CHANTAWONG уртын хэмжилд лазерын хэрэглээний талаар сонирхолтой илтгэлийг тавьсан.
Олон улсын өнөөгийн түвшинд уртын хэмжлийн нэгж “метр”-ийг иодоор тогтворжуулсан Гели-Неон лазер ашиглан гаргаж авдаг ба энэхүү лазерын хэмжилт нь нарийн ур чадвар, дадлага туршлага шаарддаг тул энэ удаагийн сургалт нь хөгжиж буй орнуудын лазерын хэмжилд ихээхэн дэм болсон чухал сургалт боллоо.
Уртын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Ундрах

Сэтгэгдэл (0)