Эбола вирусын тархалт Кени улсыг хилээ хаахад хүргэв
- 2014-08-18
- Дэлхий
- 0
Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг
орнуудад аймшигт хар тахал болон
дэгдсэн Эбола вирусийн улмаас Кени
улс хилээ түр хугацаагаар хаахаар
болжээ.Кенийн засгийн газраас энэ сарын 20-нд хилээ хаахыг мэдэгдсэн байна. Мөн тус авиа компани болох “Kenyan Airways” нэр заасан улс орнууд руу нислэг үйлдэхгүй ажээ. Учир нь Кени улсын Найроби нисэх буудал нь Африк тивийн хамгийн зорчигчтой бүс юм.
Тиймд вирусийн тархалтын халуун цэг болох магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Энэхүү халдварт вирусийн улмаас зургаан сарын хугацаанд 2100 гаруй хүн өвчилж 1145 хүн нас баржээ.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)