Дэвид Кэмерон: Их Британи Ислам шашаинтнуудыг шийдэх чадвартай байх ёстой

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Лондон “Исламын улс” бүлэглэлийн эсрэг бэлтгэлтэй байх ёстой. Мөн Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт нүүрлэсэн аюул бол тэдний “хорт үзэл суртал” гэдгийг онцолъё” хэмээн мэдэгдлээ. “Sunday Telegraph” сонинд “Улстөрчийн энэхүү үг нь Ирак руу илгээх хүмүүнлэгийн цэргүүд босогчидтой тэмцэхэд хангалттай хүч болохгүй” хэмээн бичжээ. Мөн Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн хамгаалагчид “Исламын улс”-ын хэт даврагчид Сирийн зүүн хэсэгт хоёр долоо хоногийн дотор 700 гаруй хүний амь насыг хөнөөсөн гэж мэдээлсэн байна. Хохирогчдыг Дейр-эз-Зор мужид бөөнөөр нь буудан хөнөөсөн байна.

Х.Заяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)