Геннадий Тимченко: В.Путин бид хоёрыг сонирхол нэгтгэдэг
- 2014-08-19
- Дэлхий
- 0
“Мөнгө анир чимээгүй амьдралд дурладаг” гэж хэлэх
дуртай Оросын тэрбумтан, “Волга” группын Ерөнхийлөгч
Геннадий Тимченко “Итар Тасс” агентлагийн тоймч
Андрей Ванденкотой ярилцжээ. Тэрбээр Оросын улс төр,
санхүүгийн нөлөө бүхий хүн юм. Тэд улсынхаа санхүүгийн
аюулгүй байдал, Ерөнхийлөгч В.В.Путины талаар болон
шинэ хөрөнгөтөн хийгээд олигархиудын талаар сонирхолтой
яриа өрнүүлснийг хөрвүүлэн хүргэе. -Та хорь гаруй жил хилийн чинадад амьдарч байна. Хэдийгээр харь газар амьдардаг ч эх орондоо болж буй үйл явдлыг цаг алдалгүй уншдаг уу?
-Би үргэлжийн хөдөлгөөнд оршдог хүн. Нэг улсаас нөгөө улсад ажлын шаардлагаар зорчих хэрэг өдөр бүр гардаг. Ер нь би жилийн турш 500 цагийг нисэх онгоцонд өнгөрүүлдэг. Эх орондоо юу болсныг мэдэхийг хүсвэл нисээд л очно.
-Таныг Финландын иргэншилтэйг мэднэ. Харин хүү тань аль улсын иргэн бэ?
-Би бусад шиг давхар иргэншилтэй гэдгээ нууж байгаагүй. Миний хүү Хельсникт төрсөн. Энэ жил 19 нас хүрч байна. Тэрбээр Швейцариас Орос руу шилжин их сургуульд суралцахаар болсон.
-Таныг Европын орнуудаар чөлөөтэй “Сэлгүүцэх”-эд бэрхшээл тулгардаг уу. АНУ таныг “Хар жагсаалт”-даа хэдийн бүртгэсэн байх даа?
-Бэрхшээл гэх зүйл тулгардаггүй. Лондон, Парис, Женев зэрэг олон хотод санхүүгийн түншүүд минь бий. Тэд намайг тойрсон улс төр, эдийн засгийн асуудлаар гомдол гаргах хэмжээний бизнес эрхлэгчид биш. Америкийн тусгай албаны нөхдүүдтэй асуудал үүсгэх үе гардаг. Гэхдээ энэ бол миний хувьд юу ч биш.
-Сонин л юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дотны нөхрийн хувьд таныг АНУ тэвчинэ гэж үү?
-Би гуравдугаар сард эх орондоо ирээд хэсэг амьдрахдаа нэг зүйлийг мэдэрсэн юм. Тэр бол өнөөдрийн Орос улсад Зөвлөлтийн сонгодог хэв маяг бүрэлдэн тогтжээ. Бүр цаашилбал, соцреализмын хэв шинж бүхий уран зургийг сонирхож байна.
-Та цахим ертөнцөөр хэр зэрэг аялдаг хүн бэ?
-Би цахим ертөнцөд бүртгэлгүй харь гаригийн хүн. Цахим шуудан ашиглах шаардлага тулгарвал эхнэр Ленагийнхаа хаягийг ашигладаг. Компьютер, интернэт бол миний хэрэглээ биш. Би шөнө бүтэн нойртой амрахын тулд интернэтийн мэдээ уншдаггүй.
-Саяхан таныг Украин гаралтай гэж бичсэн байсан?
-Миний аавын аав балчиртаа өнчрөн асрамжийн газарт өссөн юм. Тэрбээр Харьков хотын асрамжийн газрын даргаар овоглосон. Овгийн минь “Ко” төгсгөлтэй холбоотой энэ яриа гарсан байх.
-Та Ерөнхийлөгчтэй хэр удаан нөхөрлөж байна вэ?
-Хорь гаруй жил нөхөрлөж байна. Сэтгүүлчид та нар дандаа бидний нөхөрлөлийг сонирхох юм. Мэдэхийг хүсвэл Владимир Владимировичоос асуу. Намайг тэр хүний найз учраас яагаад ч юм “шийтгүүлээгүй” нэгэн гэсэн харц чулууддаг.
-Ерөнхийлөгч нэгэн ёслолын үеэр таны эхнэрийн нэрийг цохон сайшаасан шүү дээ?
-Би тайлбарлая. Төрийн тэргүүнтэй уулздаг газар надад олон бий. Ялангуяа спортын клубүүд. “Явара Нева” клубийн үүсгэн байгуулагчийн нэг нь би. Путин бол тэрхүү клубын хүндэт зочин. Бидний сонирхлыг спорт нэгтгэдэг. Владимир Владимирович жүдогоос гадна хоккей, уулын цанд дуртай. Би ч ялгаагүй. Нэгэн нууц сонирхлоо задалъя. Тэр бол Оросын газарзүйн нийгэмлэг.
-Европын томоохон банк, дэлхийн санхүүгийн системийг АНУ хянадаг нь нууц биш. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Үндэсний хэмээн нэрлүүлдэг байгууллагуудаа айлган сүрлүүлж, шахаанд оруулах хэрэггүй.
-Та виза болон мастер карт ашигладаг уу?
-Хэрэглэхээ болиод удаж байна. Би бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг чухалчилдаг.
-Та хэдэн арван тэрбум ам.долларын орлоготой хүн. Хаана татвар төлдөг тань сонирхол татаж байна?
-Би сүүлийн 14 жилийн турш Швейцарьт татвар төлж байна. Өмнө нь Финландад татвар төлдөг байсан.
-Манай улсын санхүүгийн аюулгүй байдал хүнд нөхцөлд орлоо?
-Дан ганц мөнгө бус амьдралын бүх хэв маяг санхүүгийн амьдралд нөлөөлдөг. Энэ байдлаас гарах нэг арга зам нь хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалт бол энгийн зүйл. Хамгийн аймшигтай асуудал бол эргүүлж төлөх.
- Геннадий Николайвич ойр тойрны хүмүүс тань л таныг сайн мэднэ. Харин жирийн иргэд таныг харь хүн мэтээр ярилцдаг?
-Яагаад харь хүн гэж. Би өөрийгөө хэзээч Орос улсаас ангид бодож байгаагүй.
-Танд ер нь өөрөө өөрөөрөө дэнчин тавьжээ гэсэн бодол төрдөг үү?
-Магадгүй. Хүн амьдралынхаа турш төлөөс төлөх хэрэгтэй болдог. Улс орны удирдагчтай танилцсаныхаа төлбөрийг ч гэсэн төлөх л хэрэгтэй.
-Одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөх Иван Рыбкин таныг олигарх хэмээн нэрлэснээс хойш яг арван жил өнгөрчээ. Ийнхүү цоллосон нь таны нэр хүндэд хар сүүдэр тусгасан байх аа?
-Иван Петрович нэгэнтээ Борис Абрамовичийн тухай тэнгэрийн хаанчлал хэмээн бичиж байсан.
-Та Березовскийтэй ямар харилцаатай байдаг вэ?
-Бид уулздаггүй, ямар ч харилцаагүй байдаг. Гэхдээ би энэ хүний ачаар багагүй нэрд гарсан шүү.
-Таныг бүтээн байгуулалтын салбарт оролцох болсон гэсэн. Ялангуяа 2018 оны хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн ажилд?
-Би энэ ажлынхаа талаарх хүснэгт үзүүлье. Энд ажлын төсвийг гаргасан юм. Калининградад 24 тэрбум рубль, Ростов-На-Донуд 19 тэрбум рубль, Самарад 17 тэрбум рублийн төсвөөр цэнгэлдэх хүрээлэн барих гэж байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)