Миссурид жагсаал үргэлжилсээр

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод нэгэн цагдаагийн ажилтан хар арьст хүүг буудан хөнөөснөөс үүдэн орон нутгийн иргэд жагсаал хийжээ. Жагсагчид ясар шалтгааны улмаас хүүг хөнөөснөө тайлбарлахыг шаардсаар байна. Тэд найм дахь өдрөө жагсаж байгаа юм. Эдгээр өдрүүдэд тайван жагсаал эмх замбараагүй байдалд хүрчээ. Буудалцааны үеэр жагсагчдын дундаас нэг хүн буудуулж, долоон хүнийг баривчилсан тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн жагсаалыг тараахын тулд тусгай хүчнийхэн нулимс асгаруулагч хий, утаат бөмбөг ашигласан байна. Хохирогчийг хэн болохыг нь тогтоогоогүй боловч цагдаагийн ажилтан биш мэргэн буудагч буудсан хэмээн батлан хэлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайнгүй байгаа тухай эх сурвалжууд ярьжээ. Харин Холбооны мөрдөх товчоо “Хүүг буудсан цагдаагийн ажилтныг байцааж байгаа ба хэргийн газар дээр байсан 40 хүнээс гэрчийн мэдүүлэг авч байгаа” гэж мэдэгджээ. Гэрчүүд хүүг хамгийн багадаа зургаан удаа буудсан бөгөөд сүүлийн хоёр сум толгойг нь оносон хэмээжээ.

Х.Эрдэнэзаяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)