Ромын пап хоёр Солонгосын эв нэгдлийн төлөө залбирлаа

Ромын Пап лам Фрэнсис Өмнөд Солонгос улсад таван өдрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Пап лам Фрэнсисийн Ази тивд хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр айлчлалынхаа эхэнд хоёр Солонгосыг “Хүч хэрэглэх”-ээ больж харилцан хэлэлцээр хийхийг уриаллаа.

 Папыг Сөүлд ирэх үед Хойд Солонгосын тал богино зайн пуужингийн туршилт хийсэн билээ. Пхеньян пуужин харваснаас хэдхэн цагийн дараа Пап Фрэнсис ийнхүү энх тайвныг уриалсан мэдэгдэл хийсэн юм.

Тэрбээр 2013 оны гуравдугаар сард Ромын Пап болсон юм. Пап Фрэнсис өмнөд Солонгосын Католик залуусын фестивальд оролцож, цугласан олон нийтийн мөргөлийг удирдан явуулахаас гадна итгэл үнэмшилдээ үнэнч байсныхаа төлөө амиа алдсан Солонгосын католикчуудад адислал хүртээх ажээ.

Х.Заяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)