Билл Клинтон 68 нас хүрэв
- 2014-08-19
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өнөөдөр 68
нас хүрч байна. Тэрбээр 1946 оны наймдугаар сарын 19-нд
Арканзас мужийн Хөүп хотод төржээ. Биллийг төрөхөөс гурван
сарын өмнө эцэг нь автомашины ослоор нас баржээ. Түүний амьдралд нөлөө үзүүлсэн хоёр үйл явдал тохиосон ба нэг нь 1963 оны зун, ахлах ангид байхдаа “Boys Nation”-н гишүүнээр Цагаан ордонд очиж ерөнхийлөгч Жон Кеннедитэй гар барьсан, нөгөө нь Мартин Лютер Кингийн алдарт “Надад мөрөөдөл бий” (I have a Dream) яриаг сонссон явдал байлаа.
Билл Клинтон нь 1993-2001 онуудад АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Билл Клинтонд төрсөн өдрийн бэлэг болгон Хиллари Клинтон богино хэмжээний кино хийлгэжээ. Энэхүү кинонд жүжигчин Кевин Костнер тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны хамт тоглосон байна.

Сэтгэгдэл (1)
(122.201.25.46)
Er hun.