Үе үеийн сэхээтнүүдийг бэлтгэдэг “Ю-Цай” дунд сургуулийн элсэлт эхэллээ


Ю-цай дунд сургууль нь Мин, Чин улсын үед дээдсийн хүрээний хаад, ноёдыг сургадаг байсан эртний түүхтэй сургууль бөгөөд хожим 1937 онд Яан Ан хотод дахин сэргээн байгуулагдаж төрийн өндөр албан тушаалтан, сэхээтнүүдийг бэлтгэдэг гол сургууль болсон юм.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Бээжин хотын төв, Тян Ан Мэний талбайгаас холгүй орших манай сургууль Япон, Солонгос, Монгол зэрэг орнуудаас гадаадын оюутан, сурагчдыг элсүүлдэг.Тус сургууль нь 4 дахь жилдээ Монгол Улсаас цөөн тооны чадварлаг оюутан сурагчдыг элсүүлж байна. Төлбөрийн хувьд гадаад сурагч нэг жилд 7300 юань төлөх бөгөөд үүнд: Хичээлийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, хоолны зардал болон бусад үйлчилгээнүүд багтаж байгаа юм.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Эцэг эхчүүд та бүхэн Ю-Цай дунд сургуульд хүүхдээ сургаснаар:


Хятад хэлний ангид суралцах, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах, HSK шалгалтанд бэлдэж Хятадын их дээд сургуульд элсэн орох боломж нээгдэнэ

Ю-Цай сургууль нь бага, дунд, ахлах сургууль, хэлний анги, HSK бэлтгэлийн анги зэрэг иж бүрэн сургалтын тогтолцоотой бөгөөд сурагчдын хэлний түвшингээс хамааран дунд сургуулийн төгсөх ангип хуваарилна. 

Сурагчид өөрийн сонирхлоор Хятад хэл, математик, англи хэл, түүх, газар зүй, хими, физик, компьютер, дуу хөгжим, хятадын вааран урлал зэрэг төрөл бүрийн хичээлүүдээс сонгон суралцдагаараа бусад сургуулиудаас ялгарах онцлог юм.

Гадаад оюутан сурагчиддаа зориулан Хятадын магистр, докторын зэрэгтэй, олон улсад багшлах эрх бүхий мэргэжилтнүүд өдрийн хичээл, оройн давтлагыг зааж, сургуулиас урлаг, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулснаар таны хүүхдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх болно.

Тус сургууль нь эртний хаад ноёдыг сурган хүмүүжүүлж байсан цэцэрлэгт хүрээлэн дотор байрладаг бөгөөд сургачдын тав тухтай суралцах орчныг хангалттай бүрдүүлж чадсан билээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой



Дэлгэрэнгүй мэдээллийг:http://bjyucai.weebly.com/

Холбоо барих утас:976-99094319  

Бээжин:  0086-13911727234 Цолмон багш
               0086- 13264062482 Буян багш
( Бээжин Ю-цай сургуулийн гадаад  хэлтсийг хариуцсан багш Буян)
Факс:       0086-010-83101298

 И-мэйл: bjyucaischool@gmail.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)