Хамгийн үнэтэй 15 хөлбөмбөгч

Энэ зун хөлбөмбөгийн “хар зах” дээр цөөнгүй сонирхолтой шилжилт явагдсаны дотор асар их мөнгөн дүн араасаа дагуулсан хоёр ч наймаа багтлаа.Энэ зун хөлбөмбөгийн “хар зах” дээр цөөнгүй сонирхолтой шилжилт явагдсаны дотор асар их мөнгөн дүн араасаа дагуулсан хоёр ч наймаа багтлаа. Энэ наймааны эзэд бол “Атлетико”-г “Манчестер Сити”-гээс сольсон Серхио Агуэро, “Палермо”-г орхин “ПСЖ”-д ирсэн Хавьер Пасторе нар юм. Өсөх ирээдүйтэй аргентин залуусын дээрх шилжилт хөлбөмбөгийн хамгийн үнэтэй 15 наймааны тоонд багтсан юм. Ер нь сүүлийн хоёр жил ТОП трансферуудын жагсаалтад нэлээд өөрчлөлт ороод буй. Гэхдээ энэ жагсаалтыг гаргахад маргаантай асуудал нэлээн үүссэн.

Учир нь сүүлийн 10 жилд еврогийн фунттэй харьцах ханш огцом чангарснаар хоёр валютын хооронд зөрүү гарч ирсэн юм. Тухайлбал, Зидан 2001 онд “Реал”-д очихдоо 53 сая фунт буюу тэр үеийн ханшаар 86 сая еврогийн үнэ хүрч байв. Тэгвэл хоёр жилийн өмнө Кака 56 сая фунтын өртгөөр мөн л Мадридыг зорьсон ч еврогоор тооцож үзвэл Зиданы ард (68 сая) бичигдэж байгаа юм. Ийнхүү хоёр валютын ханшийн өөрчлөлтөөс болоод тоглогчдын байрыг гаргахад хэцүү болсон. Гэхдээ хөлбөмбөгийн мэргэжилтнүүд дээрх зөрүүг арилгахын тулд инфляцын өөрчлөлттэй уялдуулан өнөөгийн ханшийг гаргажээ. Ингээд дээрх тооцоогоор хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогчдыг дор танилцуулья.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.16.88)

    2011-10-23

    ha ha