Одри Хепберны ач охин “Харперс базар” сэтгүүлийг чимэв
- 2014-08-25
- Дэлхий
- 0

Америкийн шилдэг сэтгүүлийн нэг болох “Харперс базар” есдүгээр сарын дугаараа худалдаанд гаргажээ. Сэтгүүлийн эрхлэгч Гленда Бэйли шинэ дугаараа XX зууны загварын толь, нэрт жүжигчин Одри Хепберны дурсгалд зориулсан байна. Учир нь сэтгүүлийн нүүрийг Одри Хепберны цорын ганц ач охин Эмма Феррер чимжээ. Энэ жил 20 настай Эмма Флоренцийн Урлагийн академид уран зургийн чиглэлээр суралцдаг аж. Тэрбээр жүжигчин Мел Феррер, Одри Хепберн нарын хүү Шон Феррерийн охин юм. Эмма Феррер нэрт жүжигчнийг нас барсан жил төрсөн бөгөөд эмээгийнхээ тоглосон “Тиффанид уусан өглөөний цай” киног үзэх дуртай ажээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

Сэтгэгдэл (1)
zochin (122.201.31.27)
Odri hosgui saihan tursun emegtei baisan. Denduu nariihan belhuus ni eruul mended ni muu baisan boluu gej uruvddug yum. Ach ohin ni hania songohdoo l aldaa bitgii gargaadai daa burhan min...