Далай лам Германд айлчлав

Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ сарын 22-нд Герман улсад айлчилжээ. Дээрхийн гэгээнтэн Герман улсад зургаан өдрийн айлчлал хийх ба энэ хугацаанд Гамбург дэх Германы буддын шашинтнуудын төвд зочлох аж.

Далай ламын “Хүний амьдралын үнэ цэнэ” сэдэвт сургаалыг сонсохоор 7000 хүн хуран цугларсан байна. Далай лам айлчлалынхаа хүрээнд Германы их дээд сургуульд лекц унших ажээ. Энэ жил Герман улсад Түвдийн соёлын нийгэмлэг байгуулсны 35 жилийн ой тохиож байгаа юм. Дэрхийн гэгээн XIV Далай лам Герман улсад 38 удаа айлчлал хийсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)