Иракт дэлбэрэлтийн улмаас 18 хүн амиа алджээ

18 ХҮН АМИА АЛДЖЭЭ Иракийн хойд нутгийн Киркук хотын гурван дүүрэгт болсон дэлбэрэлтийн улмаас 18 хүн амь насаа алджээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр хохирогчдын ихэнх нь курдын дайчид байсан бололтой.

Бөмбөг тавьсан алан хядагчдыг “Исламын улс” бүлэглэлийн дайчид байж магадгүй гэсэн таамаглалыг Иракийн зүгээс гаргажээ. Мөн Иракийн курдүүдийн нийслэл Эрбиль хотод дэлбэрэлт болжээ. Иракийн эрх баригчдын мэдээлснээр Засгийн газрын цэргүүд газрын тос олборлох “Бейжи” үйлдвэрт орогносон босогчдод цохилт өгчээ. Дайралтын үеэр хэд хэдэн хүн нас барсан гэжээ.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)