Эбола өвчин Конгод түглээ

Эбола өвчин вирусын тархац нэмэгдэж, төв Африкийн орнуудын нэг Конгод энэ өвчний улмаас хоёр хүн амь насаа алдсаныг тогтоожээ. Өмнө нь энэ өвчин зөвхөн баруун Африкийн орнуудад түгээд байсан юм. Түүнчлэн тус улсын баруун хойт хэсэгт 13 хүн энэ өвчнийхтэй төстэй шинж тэмдгээр нас барсан тухай өчигдөр мэдээлсэн байна. Эбола өвчний вирусын тархалт өнгөрсөн хоёрдугаар сард Гвинейд бүртгэгдсэн ба дараа нь Сьерра­Леоне, Либери улсуудад гарсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр одоо нийт 2615 хүн халдварласнаас 1427 нь амь насаа алдаад байгаа юм. Либерид энэ өвний халдвар хамгийн их аюул дагуулж, нийт 624 хүний амь насыг авч одоод байна. Энэ өвчний тархалтыг зогсоохын тулд Афризийн орнууд оэнцгой арга хэмжээ авахад хүрч байгаа юм. Тухайлбал, түглээ Сьерра­Леоне улсын эрх баригчид Эбола тахлын халдвар авсанаа нуун дарагдуулсан хүнийг хоёр жилээр хорих тухай шийдвэр гаргажээ. Учир нь Африкийн орнуудад эмч нарт итгэдэггүй ба хэн нэг нь өвдсөн гэдгийг эмч нараас зориуд нуудгаас болж, энэ өвчний тархалтыг зогсооход лтун бэрхшээлтэй байгаа аж.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)