Орос дахин хүмүүнлэгийн цуваа илгээнэ
- 2014-08-26
- Дэлхий
- 0
ОХУын Гадаад хэргийн сайд С.Лавров өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Украинтай холбоотой асуудлуудаар сэтгүүлчидтэй дэлгэрэнгүй ярилцжээ. Тэрбээр энэ хурлын үеэр Оросын эрх баригчид Украин руу дахин хүнмүүнлэгийн цуваа илгээх болсон тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр барууны орнууд Оросыг Сири дэх Б.Асадын дэглэмд тусалж байгааг хэрхэн шүүмжилж байсныг сануулж, хэрэв тийм дэмжлэг үзүүлэгүй бол юу болох байсныг Ливийн жишээнээс харж болохыг сэтгүүлчдэд өгүүлжээ. С.Лавров Украины арми зүүн мужуудын иргэдэд хэрхэн хандаж байгааг гэмт хэрэг гэж үнэлж байгаагаа хэлсэн байна. Мөн тэдний эзэлсэн суурин газруудад эрх баригчидтай санал зөрөлдөж буй иргэдийг хавчин мөшгиж хорьж байгааг “шулмын эсрэг ав”тай зүйрлэсэн аж.

Сэтгэгдэл (0)