Орос дахь эдийн засгийн дайн

ОРОСТ “MCDONALD’S” РЕСТОРАНУУДЫГ ХААЖ ЭХЭЛЛЭЭ

ОХУ, АНУ-ын харилцаа муудаж, нэгнийхээ эсрэг эдийн засгийн хориг тавих болсонтой зэрэгцээд манай хойд хөршид америкийн хөрөнгө оруулалттай “McDonald’s” ресторануудыг ээлж дараалан хаах болжээ. Тухайлбал, өчигдөр Ека- теринбург хотноо ажиллаж байсан тус сүлжээ рестораныг хаажээ. Москвад энэ сарын 20-ны өдөр “Роспотребнадзор” буюу тус улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас “McDonald’s”-ын гур- ван рестораныг хаасан бол үүний өмнө Казань хот боон Ставрополь мужид бас нэг салбар хаалгаа барихад хүрчээ. Анх энэ оны хавар “McDonald’s”-ын удирдлага Крым дэх салбаруудаа хаах шийдвэр гаргасны дараа тус байгууллага Оросын эрх баригчдын анхааралд өртөж, зарим улстөрч “Оросын иргэдийг хордуулдаг америк түргэн хоолны газруудыг хөөж гаргах хэрэгтэй” гэсэн үг хаях болжээ. Удалгүй “Роспотребнадзор” Новгород хот дахь гурван салбарыг эрүүл ахуйн дэглэм хангаагүй хэмээн шүүмжилсэн юм. Гэсэн хэдий ч “Роспотребнадзор” энэхүү сүлжээ рестораны зарим салбарыг хаасан нь ердөө түр хугацаатай бөгөөд алдаа дутагдлаа арилгасны дараа дахин ажиллах боломжтой тухай мэдээлсэн байна. Оросын Засгийн газраас уг нийтийн хоолны байгууллагад ногдуулдаг татварын хэмжээг 20 хувь байсныг 23 хувь болгон нэмэгдүүлэх тухай хэлэлцэхээр болжээ. Барууны шинжээчид Оросын нийслэл дэх “McDonald’s”-уудыг хаахаар болсон нь улс төрийн учир шалтгаантай хэмээн үзсэн байна. Одоо “McDonald’s”- ын дараа АНУ-ын ямар компанийг шахан зайлуулах бол хэмээн таамаг дэвшүүлж байна.

ОРОС ХОРИГТ ӨРТСӨН БАНКУУДДАА ТУСАЛНА

ОХУ-ын Засгийн газар Украины асуудлаас болж барууны орнуудын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох боломжгүй болсон банкууддаа дэмжлэг үзүүлж байна. ОХУ-ын Сангийн яам “ВТБ” болон Хөдөө Аж Ахуйн банкинд нийт 6.6 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. “ВТБ” групп өмнө нь ОХУ-ын баялгийн санд эргүүлэн төлсөн 200 тэрбум рублийн төлбөрөө хувьцаа хэлбэрээр эргүүлэн авах юм. Харин үлдсэн 39 тэрбум рублийг нь Хөдөө аж ахуйн банкинд олгох аж. ОХУ-ын банкууд 2008 оны санхүүгийн хямралын дараа үүнтэй төстэй санхүүжилт авч байсан. Энэ санхүүжилтийг олгосноор нэгдүгээр зэрэглэлийн банкуудын хөрөнгийн хэмжээ өснө гэж ОХУ-ын Сангийн яам үзэж байна. ОХУ-ын төр “ВТБ” группийн 61 орчим хувийг нь эзэмшдэг ба энэ оны эхний хагаст тус байгууллагын ашгийн хэмжээ 85 хувиар буурч, 4.3 тэрбум рубль болжээ.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)